coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Dec 16, 2006

Явцын шалгалт

Өнөөдөр уулаа. Тамхи татъя гэж бодогдохгүймаа. Явцын шалгалтаа давчихлаа. Та нар надад баяр хүргээрэй. Уул нь өмнө нь тамхиа больё гэж бодсон удаа байгаа л даа. Тэр үед бол тамхи татахгүйн төлөө үнэхээр хичээж байсан. Тэгсэн энэ удаа бол ерөөсөө татъя гэж бодогдохгүй юмаа. Яагаад гэвэл үнэн хайртай эхнэртээ амлачихсан болохоор л ерөөсөө татъя гэсэн хүсэл төрөхгүй байх шиг байна.
Угаасаа миний нар бол эхнэр, охин 2 минь юм даа. Энэ 2тоо яагаад ийм хайртайм бол доо...

Dec 13, 2006

Тамхинаас гарах явц

За тамхинаас гарахаар шийдээд 3 хоночихлоо. Ажилтай өдрүүдэд ч гайгүй байх юм. Манай ажлынхан ч татдаг залуус олонтой л доо. Гэхдээ нэг авууштай юм нь тамхиа татахдаа бүүр байрныхаа гадаа гарж татдаг юм. (Уул нь манай company 10давхарт байдаг юм.) Тийм болохоор татаж байгаа хүн харах нь бага юм даа. Одоо удахгүй явцын шалгалт өгөх юм байна даа. Weekend гэж... Тэсэх нь үү үгүй юу. хэхэ Тэрийг давчихвал шинэ жил гэж нэг улирлын шалгалт байна. Тэрийг давчихсан байхад ч бараг гарлаа л гэсэн үг байх даа...
Энэ бүтэн сайнд тамхиа болилоо гэж шийдэх үед үлдсэн тамхи... Уул нь ч гоё харагдаж байна шүү... хэхэхэ

Dec 11, 2006

Тамхинаас гарлаа!!!

Эхнэртээ нэг амлалт өгчихсөн байсан чинь хугацаа нь болчихож. Өнөөдрөөс эхлээд тамхинаас гарлаа. Хүдэр, Хишгээ нар уруу татахгүй шүү.
(Хэзээ хүртэл үргэлжлэх бол доо!?
Өөрийгөө бол аргалаад татчихаад байдаг юм. Энд тавьчихвал ядаж нэрэлхээд хэдэн хоног тэсэж магадгүй гэж бодлоо. Хэд хоног тэссэнээ дараа нь хэлнэ ээ.)

Dec 4, 2006

Өнөөдрийн паян

Өнөөдөр нээрээ ямар бүтэлгүй өдөр вэ? Амралтын өдөр байтал ойрд ажил ихтэй болохоор ажилдаа явав. Буцахдаа дэлгүүр оръё гээд эртхэн шиг ажлаасаа гараад, Ёкохамад бууж дэлгүүр энэ тэр хэсэж хэсэж, автобусаа хүлээн байж суулаа хөөрхий. Тэгээд автобуснаасаа буугаад гэр лүүгээ өгсөж байтал гэнэт цүнхээ үгүйлдэг гэжийшд... Тэгсэн чинь дэншан дотор мартчихаж. Заа яахав япон юм чинь гайгүй дээ гэсэн шүү юм бодсон л доо. Гэртээ орж ирээд JR-ийн утасийг нь нэтээр хайж олоод утасдваа хөөрхий. Тэгсэн чинь "Таны цүнх Одавара дээр байна. Биеийн байцаалттайгаа ирж авна уу!" гэжийшд. Юун Одавара вэ, Ёкохамад авчираад өгчих л дөө гэж гуйж үзлээ. Бууж өгдөггүй шүү... Тэгээд яахав, өөрийгөө зүхээд л Ёкохамагаас талдаа бараг 1 цаг явдаг газар луу явж авлаа хөөрхий. Японд юм болохоор юм хум маань бүрэн бүтэн байна лээ яахав. Буцаж Ёкохама дээрээ ирэх гэсээр байтал 12 өнгөрчихлөө. Орой болсон юм чинь таксидчихий гэж бодоод таксинд суув даа. Жолоочид нь ингэж хөглөөд гэсэн шүү юм ярьж байтал гэрт маань ч хүрээд ирэв. Жолооч ах ч "Юм хумаа мартаваа." гээд л... Тэгээд буусан чинь ганц хайртай зиппогоо мартсан байдаг байгаа... Араас л орилж байж зогсоогоод авсан...
Өнөөдөр нөгөө харш өдөр нь байхаа... Одоо хар даралгүй л унтах юмсан... Оясүми
(Special thanks to Хүдэр.
Хүдэрийн blog дээр байгаа хөрвүүлэгчийг ашиглан, ахар богино хугацаанд бичив.)