coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Aug 9, 2007

Хүүтэй боллоо (8/3)

Түрүү 7 хоногийн 5 дахид ажил дээрээ сууж байсан чинь SMS ирлээ. "3500гр хүүтэй болсонд чинь баяр хүргэе!". Хүү байгаасай гэж бодож байсныг ч хэлэх үү хөл газар хүрэхгүй баярлалаа. Ингээд Лхагваагийнх гэдэг айл ам бүл 4-үүлээ боллоо. Хайрт эхнэртээ маш их баярлалаа. Одоо очиж байгаад алган дээрээ бөмбөрүүлнэ ээ... Одоо ч 13-нд буцах гэж байгаа болохоор өдөр хоног биш цаг минут тоолж байна даа.

Jul 24, 2007

Монгол буцахад 20 хоног үлдлээ

(Ойрд нээрээ блогдоо салхи оруулсангүй. Тэгээд өөрийнхөө амьдралд гарч буй өөрчлөлтөө бичье гэж бодлоо.)
За монгол явж, ам бүлийнхээ 4 дэх гишүүнтэй танилцахад 20хон хоног үлдлээ. Ямар хүүхэд гарах нь вэ гэдэг нь таношими да нэ.Эхлээд 3 долоо хоног амралтаараа л явъя гэж бодож байснаа болиод, ажлаасаа гараад монгол бүүр буцахаар боллоо. Шинэ хүүхдээ өсгөнгөө монголын амьдралтай танилцая гэж бодлоо. Ер нь монголд амьдарахад хэцүү гэж ярих хүмүүс байх юм. Яагаад гэдгийг нь мэдээд авъя ч гэж бодлоо. Дараа жилээс л японд буцаж ирэх санаа байна. Тэр хүртэл монголдоо сайхан амраад авъя даа. Ер нь бодоод байсан чинь 2000 онд японд ирснээсээ хойш 3 долоо хоногоос урт хугацаагаар харьсан удаа ерөөсөө байхгүйм шиг байна лээ. 思う存分モンゴルを楽しんできます。

Jun 25, 2007

Санаад байна...

Эхнэр, охин 2 монгол явчихсан чинь санаад байх юмаа. Хааяа гар утсан дээрхи зургийг нь л үзэж баясах юм даа...




Эхний зураг нь манай охин үхэж байгаам. Ээж нь муу ёр гээд загнаад байдаг ч гэсэн бид 2 ингэж тоглохдоо дуртай. Би тэгээд хиймэл амьсгал, зүрхний массаж хийж байж амилуулдаг юм.


Дундах зураг нь манай охин ээжийнхээ лээвчигийг өмсөх гээд буруу харуулчихаж...


Сүүлийн зураг нь мотоциклаа унаад байж байгаа нь. Тэгшхэн газар л жаахан жийнэ дээ. Өөдөө бол нэмэлт хөдөлгүүр болж би түрдэг юм.

May 28, 2007

Манай 2 харьлаа.

Шинэ хүүхдээ монголд төрүүлэхээр шийдсэн тул төрөх дөхөхөөс нь өмнө эхнэр, охин 2 маань монгол буцахаар болсон юм. Эхлээд 6 сарын дундуур явна гэж төлөвлөж байсан чинь Кёкушузаны зодог тайлах ёслолд ирж байгаа хүмүүсийг авчирсан онгоц нь хоосон буцах гээд... МИАТ надаас энэ онгоцоор буцаачихаач гэж гуйгаад... Би тэгээд хүнд үгүй гэж хэлж чаддагүй юм болохоороо зөвшөөрчихлөө. хэхэхэ Яг үнэндээ бол тэр онгоц нь хамаагүй хямдхан байсан юм л даа. Уул нь эндээс 1 талдаа монгол хүртэл МИАТаар явбал 89000 иен байдаг юм. Тэр нь 47000 иен болж хямдарч байгаа болохоор нь уухайн тас явахаар боллоо. Морьтны хишиг явганд гэгч л боллоо. Одоо тэгээд явах нь дөхчихсөн болохоор би оройтож харихгүй, эхнэр өдөр нь охины бичлэгийг нь авч компютер дээр бичээд л байж байна. Явсных нь дараа нь охиноо санахаараа үзэх гэж байгаам. Одоо ингэж бэлдэж байгаам чинь явсных нь дараа яаж санах болоо?
Ингэхэд энэ нөхөр яагаад эхнэр, хүүхдээ монгол рүү явуулж, тэнд нь төрүүлэх гээд байгаам бол гэж гайхаж байгаа хүн байгаа л байх даа. Учир нь мөнгөнд л байна л даа... хэхэхэ. Энд хүүхэд төрөхөд улсаас 350000 иен өгдөг юм. Даатгалд орсон бол л доо. Гэхдээ төрөх гэж бас их үнэтэй. 350000-450000 иен хавьцаа байдаг юм билээ. Тэгэхээр монголдоо очиж үнэгүй төрчихөөд, тэр хэмнэсэн мөнгөөрөө 3уулаа монгол яваад ирье гэсэн санаа л даа. Бас дээр нь монголд ядаж эмээ, өвөө нар нь байгаа болохоор төрсний дараа энээ тэрээ асуудал гарахад санаа зовохгүй юм даа. Дараагийн хүүхдээ л энд төрүүлнэ дээ гэж бодож байна.
Би бас зун амралтаа авахдаа удаан хугацааны амралт авна гэж бодож байсан чинь бүтсэнгүй. 5 долоо хоног амралт авъя гэж бодсон чинь 3 долоо хоног л болсон. Бүүр 2 долоо хоногоос илүү амралт өгөхгүй гээд компаниас гаргах шахсан шүү. Энэ япончууд нээрээ хүнээс амралтыг нь хүртэл харамлана шүү... 3 долоо хоног хүрэх нь үү яах нь... Уул нь 8 сард би очоод бүгдээрээ цуг буцаж ирье гэж бодож байгаа юм. Виз нь гарахгүй бол яана аа гсн.. хэхэхэ
За юу ч гэсэн хурдхан 8 сар болоосой. Манайх гэдэг айл ам бүл 4 боллоо шүү. Охиныгоо төрөхөд би энд байсан болохоор бараг 1 ой хүрч байхад нь анх уулзаж байсан юм. Тийм болохоор одоо төрөх хүүхэдээ багад нь цуг байж үзмээр байна. Ядаж хүүхдийн даавуу угааж үзье дээ...
(PS:Манай эхнэр, охин 2 маань 5/31-нд буцчихсан л даа. Би энэ бичлэгийг аль дээр л оруулъя гэж бодсоор байгаад одоо л оруулж байна.)

Apr 10, 2007

Охин бид 2-ын хооронд болсон яриа

Өчигдөр орой бид 2-ын дунд ийм нэгэн яриа боллоо.
А:Миний охин ээж аав 2-той хайртай юу?
О:2-ууланд нь хайртай.
А:Алинд нь илүү хайртай вэ?
О:Ээждээ илүү хайртай.
А:Миний охиний төрсөн өдөр удахгүй ш дээ. Аав нь хүүхэлдэйд нь байшин авч өгнө ш дээ. Миний охин алинд нь илүү хайртай вэ?
О:(Удаан ч бодолгүй) Аавдаа илүү хайртай.
Э:(Инээнгээ) Өө заза...
О:(Ээж рүүгээ эргэн харан учирласан байдалтай) Аав миний охинд гэр авч өгнө гээд...

Охиноороо ингэж тоглоод өөрийгөө баясгаад инээгээд хэвтэж байхад ажлын ядаргаа энэ тэр алга болчих юм дөө. Ингэсгээд манай 2 монгол яваад, бараг 2 сар уулзахгүй байна. Тэсэх байгаа... Гэхдээ буцаж ирэхдээ 4үүлээ болоод буцаад ирнэ дээ. Хүүхэд гэдсэн дотроо хөдлөхөөр хөөрхөн юмаа. Эхнэрийнхээ гэдсэн дээр нь гараа тавиад л хэвтэж байхад, доороос нь "Хөөе битий дараад бай л даа" гэж байгаа юм шиг цохиод авна ш дээ. Нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байна лээ. Хүү л байх... Өө нээрээ хүүхдийнхээ хүйсийг харуулна, асууна гээд байсан чинь одоо үзүүлж байгаа эмч нь мэддэггүй юм байхаа. Заавал захиалга өгч, мэргэжлийн эмч ирж үздэг ёстой юм гэнэ. Би тэр өвгөнийг мэргэжлийн эмч юм байх гэж бодсон чинь мань шигээ сонирхогч байсан юм байна лээ шдээ. хэхэхэ

Apr 6, 2007

Шинэ жил эхлээд зав муутай байна шүү

Бүүр 4 сар болчихоод байхад юун шинэ жил вэ гэж зарим нь гайхаж магадгүй л дээ. Учрыг нь тайлбарлавал Японд хичээлийн шинэ жил, ажлын шинэ жил нь 4/1-нээс эхэлдэг юм. Тэгээд л энд тэндгүй сургуулийн нээлт, шинэ ажилчидаа хүлээн авах, бас нөгөө ХАНАМИ гэдэг баяраа тэмдэглээд гэх мэтчилэн уух шалтаг мундахгүй ээ. Би тэгээд энэ ХАНАМИ гэдэг баярын тухай жаахан бичье гэж бодлоо л доо.
花見(hanami) гэдэг үг нь 花(hana) цэцэг, 見る(miru) харах гэсэн 2 үгнээс бүрддэг. Цэцэг дэлгэрэхийг харангаа хавар айлчилж ирж буйг баярлан тэмдэглэдэг баяр юм. 奈良時代(nara jidai 710-794он) Нара-гын үеээс эхлэлтэй бөгөөд, энэ үед бол 梅(ume) ҮМЭ-г харж баясдаг байсан гэнэ. Харин 平安時代(heian jidai 794-1185он) Хэйан-гийн үеэс эхлэн 桜(sakura) САКУРА-г харах болсоноор, үүнээс цааш ХАНАМИ гэдэг ни САКУРА цэцэглэхийг л харах баяр болон хувирсан гэнэ. Өөрөөр хэлбэл САКУРАгаас өөр цэцэг харж баярлахийг ХАНАМИ гэж нэрлэхгүй болсон түүхтэй.

Манай компаний хэдэн залуус ч гэсэн аль 710 оноос хойш хийж ирсэн ХАНАМИгаас юу гэж хоцрохов гээд нэгнийхээ гэрийн ойролцоо хийлээ. Амралтын өдөр байсныг ч хэлэх үү, 10 цагт цугларч хийе гэж төлөвлөсөн боловч уван цуван цугларсаар 12 өнгөрөөж байж эхлэв дээ. Салхи ихтэй дээр бүрхэг өдөр байсан ч гэсэн авсан хэдэн махаа бүгдийг нь шарж идэж амжсан шүү. Манай охиноос өөр жаахан хүүхэд байгаагүй ч гэсэн манай ажлын нэг хүүхнийг урхиндаа оруулчихаад тоглож байгаа харагдсан. Би ч авсан пийвээ дуусгах үүрэг даалгавартай юм шиг л ууж гарсан. Харин ХАНАМИд зориулж хадгалж байсан ганц юмаа мартаж ирдэг л тоогүй юм болсон.

(Энэ зураг манай охин нэг шоргоолж алж, хүнлэг сэтгэлтэй агаадаа загнуулж байгаа нь)

Mar 23, 2007

Хакухо япон хүнтэй суусан гэнэ!!!

Өнөөдөрийн мэдээн дээр Хакухог 22 настай оюутан япон бүсгүйтэй суусан гэнэ. 2 сарын дундуур гэрлэлтээ баталгаажуулсан сурагтай. Ээж нь миний хүү яасан ч япон хүүхэнтэй суухгүй гээд байсан нь худлаа болж таарлаа. Удахгүй японы иргэн болсон гэхэд гайхах юм алга болжээ...

白鵬が女子大生と結婚!愛のパワーで単独トップ堅守

Feb 13, 2007

Тамхинаас гараад 3 сар болчихлоо

Тамхинаас гарлаа!!! гээд бичиж байснаас хойш 3 сар өнгөрчихсөн байна. Тамхинаас ийм амархан гарчихна гэж бодсонгүй дээ. Гэхдээ ч миний тамхинаас гарах зам шулуун дардан байсангүй ээ. Үе үе халти гишгэнгээ ч алдаж байлаа. Одоо ч гэсэн татмаар санагдаад л байх юм. (Эцэг хүү ариун сүнсний өмнөөс тушаая. Муу ёрын тамхи татах хүсэл надаас гарч яв. гсн :p)
Аа тийм яагаад тамхинаас гарах болсоноо ч гэсэн биччихий гэж бодлоо. Эхнэртэй юу гэж амлалт өгсөн юм болоо гэж сонирхож байгаа хүн байгаа л байлгүй. Охиныгоо төрүүлэх үедээ намайг тамхиа болиорой л гээд байсан юм. Тэр үед эхнэр хүүхэд маань надаас хол байсан болохоор би гараагүй юм. Гараагүй шалтгаанаа ч гэсэн ямар хажууд нь татаж байгаа биш дээ, харин чамайг энэ удаа жирэмсэн болвол би гарнаа гээд хэлчихсэн юм... Тэгсэн хэлсэнээ биелүүлэх хэрэгтэй болчихдог гэжийш дээ. хэхэхэ Одоо 8 сард Лхагваагийх гэдэг айл ам бүл 4үүлээ боллоо. Одооны хүүхдийнхээ хүйсийг мэдэж амжаагүй л явна. Энэ удаа эмчид нь үзүүлэхдээ асууна аа. Хүү байвал ч бөөн баяр. Охин байвал баярлахгүй гэсэн үг биш л дээ... хэхэхэ

Feb 1, 2007

Миний охин инээсэн нь


Дээр нэг гадуур явж байгаад зургийг нь авах гэсэн чинь инээдэггүй шүү. Уул нь охиныхоо зургийг бол аль болох хөөрхөн л авмаар байдаг... Тэгэхээр нь би худлаа бүдрээд "Аав нь яг унах гэж байна." гэсэн чинь ингэж инээж байгаа юм даа.

Jan 18, 2007

Багын явдалаасаа

Багын явдалаасаа жаахан дурсдаг юм билүү гэж гэнэт бодогдов. (Ажлаа эхлээд хийчээд дурсамжаа бич л дээ...)
Нээрээ багын явдал гэснээс та нар хэдэн наснаасаа хойших юмыг санадаг вэ? Би бол бага ангид байх үеэ хүртэл санадаггүй ш дээ. Хүмүүс цэцэрлэгт байхад ингээд, тэгээд гээд л ярихаар би бүүр гайхаад ямар агуу багтаамжтай hard вэ гэж боддог юм. Яаж тэр үеийнхээ юмыг санаж байна аа...
Миний хамгийн хуучин дурсамж бол 3-р анги төгсөх үед. Эрдэнэтэд байсан л даа. Манай сургууль 4-р ангиас тооны ангид элсэлт авна гээд. Шалгалтаа өгчихөөд аавдаа ийм тийм бодлого ирээд, тэгсэн би ингэж бодоод л гээд ярьсан чинь аав чи буруу бодсон байна гээд. Тэгсэн ах өөдөөс нь үгүй ээ минийх зөв гээд л маргалдаж байсан санагддаг юм. Харин яг ямар бодлого дээр тэгж маргалдаж байсанаа санахгүй л дээ... хэхэхэ
Аа бас 6д байхад манай ангид нэг охин шилжиж ирээд бүтэн жил нэг ангид сурсан байгаа юм. Тэгээд би 7-р ангиасаа хотын 1-р сургууль руу шилжээд, нөгөө охин ч гэсэн хотын өөр сургууль руу шилжсэн гэсэн. Тэгээд бүүр 10-р ангид байхад манай ангийн банди (Эрдэнэтэд нэг ангид байж байгаад гэрээрээ хот руу нүүгээд, цуг 1-ийн тооны ангид орсон миний багын найз л даа) хүрч ирээд "Манай ангийн охин энд ЖА хийгээд зогсож байна." гэхийн. Хэн юм болоо гээд очсон чинь шаал танихгуй охин. Би ч тэр 2ын амыг дагуулсаар байгаад л таарсан. Тэгээд харьж ирээд зурагаа үзсэн чинь нөгөө охин чинь манай ангийнхан дунд байж байдаг байгаа... Би нээрээ бүтэн жил цуг сурчихаад ор тас мартсан байгаам даа. Бага байсан болохоор охин энэ тэр хардаггүй байсан юм байх даа!? хэхэхэ
Миний мартамхай бүүр багаас л байсан юм шиг байгаан.

Jan 3, 2007

Шүлэг

Миний блогт зочилон орж ирсэн танд шинэ оны мэнд хүргээд, шинэ ондоо санасан зүйл тань сэтгэлчилэн бүтэх болтугай гэж ерөөе!

Чамайг би үгүйлэн санахдаа
Яагаад гэж асуухгүй ээ
Чамтай уулзаад сэтгэл догдлохдоо
Яасан бэ гэж мөн шалгаахгүй ээ
Яагаад гэвэл би чамд хайртай

Анх би чамтай учираад
Азтай хүн гэж өөрийгөө үнэлсэн
Харин хайр минь бүтэхгүйг мэдээд
Хамгийн азгүй хүн болохоо мэдэрсэн

Чамд би хайртай гэдгийг
Чамаас бусдад ярьсан хэдий ч
Чамд би хэлж зүрхлэхгүй ээ
Эм нь эхэлж дуугардаггүй
Эмгэнэлт энэ хатуу орчлонг би
Үзэн ядсан хэдий ч
Үнэдээ чамтай учруулсанд нь баярладаг

1999.12.3

Надад зориулж бичсэн шүлэгнүүдийн нэг нь... Хэхэхэ тоглосон юм шүү...