May 27, 2008

Монгол руугаа хариад мод тарьцгаая

Гэнэт хариад мод тарьмаар санагдчихлаа. Юу ч гэсэн мартахгүйн тулд энийг хадгалаад авъя гэж бодлоо.

Хашаагаа цэцэрлэгт хvрээлэн болгох таны тєлєвлєгєє ердєє ч оройтоогvй шvv

Огноо: 2007-10-18 13:07:05

Сvvлийн vед нийслэл хотыг vлэмж хэмжээгээр цэцэрлэгжvvлж, мод тарьж байна. Дvvргvvд хэд хэдэн бичил цэцэрлэгт хvрээлэн байгуулж, айл єрх бvр хашаандаа мод тарих аян єрнvvлж байгаа.

Гэхдээ л нийслэлийн иргэдийн экологийн боловсрол дутмаг. Мод тарих арга ухаанд суралцаагvйгээс бэрхшээлтэй асуудалтай тулгарах нь цєєнгvй. Мод, бут, сєєгийг хэрхэн тарих вэ. Жилд иийслэлд хэдэн мянган мод суулгадаг юм бол. Хашаандаа мод тарьсан иргэнийг хэрхэн урамшуулах вэ. Энэ сэдвvvдээр бид Улаанбаатар хотын ерєнхий дендрологич Б. Чимэдтэй уулзаж ярилцлаа.

-Сvvлийн vед хавар мод тарихаас гадна намар мод тарьж болно гэж хvмvvс их ярих болж. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
-Намар мод тарьж болно. Яг єдийд, газар хєлдєхєєс ємнє зvгээр шvv. Мод навч, жимсээ гєвж дуусаад, "тайвширсан" байдаг. Энэ vед нь суулгац суулгавал их vр дvнтэй. Ургана, Хэрэв хєлдvv газрыг ухаад чадал тань хvрвэл євєлжин тарьц суулгасан ч болно. Vнэхээр тэгж чадвал бvр л сайн ургана. Мєн хавар мод тарихдаа модны нахиа задарч, навчилж ногоорохоос ємнєамжиххэрэтэй. Навчилж нахиалсан хойно нь тарьвал тэр мод ургахгvй шvv дээ,

-Хавар, намарт улсаас зохион байгуулаад, нэгдсэн журмаар мод тарьдаг уу?
-Нийслэлийн дvvргvvд, нутаг дэвсгэрийн байгууллагууд, Тохижилт vйлчилгээний компаниуд жил бvр л мод тарьдаг. Таны хэлсэн игиг нэгдсэн журмаар хєдєлж болно. Гэхдээ хvний газар дээр хvрз зээтvv болоод очих нь ямар байх бол. Тухайн газрын эзэн хvн л єєрєє ийм сонголтыг хийдэг байвал уг нь зvгээр байгаа юм.

-Манайд суулгац худалддаг мод vржvvлгийн газар олон бий юу?
-Хар мянга байгаа. Тухайл-бал, Баянзvрх дvvргийн 13 дугаар хороололд "Цэцэрлэг-жvvлэлт" компани бий. Мєн Чингэлтэй дvvргийн Зургаан буудалд "Ногоон тєгєл" гээд байна. Баруун тийшээ л гэхэд Сонгинохайрхан дvvргийн Баруун турууны аманд "Ногоон хот" гэж байгаа. Дамбадаржаад "Тєгєл" гэж компани байна. Иргэд аль ойр компанид явж очоод, суулгац аваад, гэртээ тарьж, бичил цэцэрлэг байгуулах хэрэгтэй.

-Энэ жил нийслэлд нийт хэчнээн мод тарив?
-Бvх дvvрэг нийлээд нийслэлийн хэмжээнд 200-гаад мянган мод тарьсан. Гэхдээ дvvргvvд хаа хамаагvй мод суулгаад хаяад байдаггvй. Заавал бичил цэцэрлэг байгуулж, орчин vvсгэж байж тарихгvй бол болохгvй шvv дээ. Цаашдаа дvvргvvд хvч хєрєнгє зарж, том том цэцэрлэгvvд байгуулах шаардлага зvй ёсоор гарч байна.

-Айл бvр хашаандаа мод тарих хєдєлгєєн єрнєсєн гэл vv?
-Нийслэлд єнєєдєр 7000 гаруй га талбайг гэр хорооллын айлууд эзэлж байгаа. Гэр хорооллыг ойжуулж, цэцэрлэгжvvлэх нь хотын агаарын бохирдлыг бууруулахад.маш том тvлхэц болно гэж би боддог. Хотын агаарыг хамгийн гол нь хорт утаа, нvvрс хvчлийн хий бохирдуулдаг гэх ойлголт тvгээмэл. Тэгвэл vvний хажуугаар тоосжилт гэж агаарыг бохирдуулж байгаа бас нэгтом хvчин зvйл байна. Дахин хэлэхэд, агаарын бохирдлыг бууруулахын тулд айл бvр хашаандаа мод тарих нь зєв санаа шvv.

-Гэр хорооллын айл єрхvvдийн хашаанд єнєєдєр хэчнээн мод, сєєг ургаж байна вэ?
-Єнгєрсєн жилийн тооллогоор 90 гаруй мянган мод байна гэсэн дvн гарсан.

-Хашаандаа мод тарьсан айл єрхийг урамшуулах журам батлагдсан гэсэн?
-Тиим ээ. Энэ урамшуулалд хамрагдахын тулд хашаандаа таваас доошгvй мод, 10-аас доошгvй сєєг тарьсан, тэр нь хоёр жил ургасан байх ёстой. Ийм айлын нэг ширхэг шилмvvст модыг 3000-5000, навчит модыг 800-900 тєгрєгєєр бодож урамшуулал олгоно.

-Энэ жил хэчнээн айлд урамшуулал олгосон бол?
-Хугацаа арай болоогvй байна. Бид Нийслэлийн єдрєєр мод тарьсан иргэдэд батламж гардуулж, урамшуулал олгодогжурамтай Энэ жил нийт 50-иад сая тєгрєгийг энэ зориулалтаар тєсєвлєсєн. Єнгєрсєн жил 248 айлд 30 сая тєгрєгийн урамшуулал олгосон. Мэдээж, энэ жил мод тарьсан айлуудын тоо єсч 300-400 болсон байх гэж бодож байна.

-Айлууд хашаандаа ямар мод тарьвал зvгээр вэ?
-Ер нь жимсний мод тарих нь зvйтэй. Эргээд ашиг шимийг нь хvртэнэ. Vхрийн нvд, чацарганын бут тарих хэрэгтэй. Vхрийн нvдний нэг буттай айл жил бvр тvvнээсээ 4-5 кгжимсавна. Чацарганын нэг бутнаас 25-30 кг жимс хураана шvv дээ. Ашиг шимийг нь ингэж хvртэхийн тулд арчилгаа тордолгоо л их шаардагдана даа. Мєн хашаандаа жорлонгийн ойр, монос тарих хэрэгтэй. Монос цэцэглэхээрээ элдэв vнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай. Иймээс жорлонгийн муухай vнэрийг дарна. Манайхан ер нь жорлонгоо ч зєв барьж чаддаггvй. Жорлонгийн шаланд ганцхан нvх гаргаад, мєн шалнаас доош орсон яндан хийх хэрэгтэй байтал манайхан хоёр гурван хvн зэрэг суух юм шиг хоёр гурван нvх гаргачихдаг.

-Завгvй хvмvvс хашаандаа тариад амархан ургах мод гэж байна уу?
-Хашаандаа суулгачихлаа. Байгалийнхаа жамаар ургана биз гэвэл бvтэхгvй. Тиим амар ургадаг мод гэж байхгvй. Улиас амархан ургадаг гэх боловч бас л арчилгаа шаардана. Ер нь хvvхдийг тєрvvлээд л хаячихвал єсч єндийхгvйтэй адил модыг байнга арчилж, тордож байхгvй бол олигтой ургахгvй.

-Ер нь суулгацууд ямар vнэтэй байдаг бол?
-Vхрийн нvдний нэг бут 1500-2500, чацаргана 1800-2500 тєгрєг гэж байна. Харин шилмvvст модны суулгац 1500-4000, навчит модных 1500-2000 тєгрєг.

-Бордоог бас л дээр таны дурьдсан мод vржvvлгийн газруудаас авах уу?
.-Vгvй ээ. "Гvлмэс" зэрэг бордоо vйлдвэрлэдэг аж ахуйн нэгжvvд бий. Ер нь бордоог vржил шим муутай, хад чулуу их хєрстэй газарт л хэрэглэдэг. Vржил шимтэй газар хэрэггvй.

-Нийслэлд єнєєдєр ямар тєрлийн шилмvvст мод таривал ургах вэ?
-Гацуур, жодоо, хар мод буюу шинэс, хуш, эгэл нарс зэрэг мод тарьвал сайн ургана.

-Тэгвэл ямар тєрлийн навчит мод таривал сайн бол?
-Улиас, улиангар, хайлаас, хус, єрєл, жигд модыг сонговол илvv vр дvнтэй.

-Ямар тєрлийн бут сєєгийг голлон тарьвал сайн бэ?
-Арц, бургас, бvйлс, голт бор, гvйлс, долоогоно, монос, нохойн хошуу, тавилгана, тэрэлж, тэхийн шээг, vхрийн нvд, чаргай, чацаргага, шар хуайс, яргай зэрэг бут сєєгийг голлон тарьвал vр дvнгээ єгнє шvv.

-Тэгвэл ямар цэцгийг чимэглэлийн зориулалтаар тарих вэ?
-Цэцэг нэг ба хоёр наст, мєн олон наст гэж ялгаатай. Та хашаандаа цэцэг тарих гэж байгаа бол олон наст цэцэг сонгох ёстой ба хоёр наст цэцгийг эхлээд нэрлэе. Мандарваа, арслангийн жавж, хилэн цэцэг, гол гэсэр, хулгана сvvл, сараалжин цэцэг, цуваргана буюу хивсэн цэцэг, ташуур євс, дэмэг, хvмээс, хун цэцэг, тємєрдээ, манжуухай, морин шvд, ангир таваг, гялбалзал, шиваантиг, гvнгvм буюу хумсан цэцэг, энхэлгэнэ, аранзалаа, тайрс євс, нил цэцэг гээд дал гаруй зvйлийн цэцгийг хотын тєв талбайд, хєшєє дурсгалын дэргэд болон баяр ёслолын vєэр цэцгийн мандал байгуулахад тарьдаг. Басл арчилгаа тордолгоо их шаардана. Манайхан хашлага даваад гишгичиж орхидог учир их хэцvv. Улаанбаатар хотод єнєєдрийн байдлаар авиргана, арилдий, арши, башир, гувай, сарнай, сэрдэг, хаварсал, хайтан, хумсан будаг, цагаан даль, цахилдаг, шимтэглээ, эрээн, халгай гэх мэт 150 гаруй зvйлийн бэлэг дурсгалын болон тасалгааны цэцэг тарьж, ургуулж болно.

-Ер нь мод тарих ажил цэцэрлэгжvvлэх талбайг засахаас эхэлнэ биз дээ?
-Юуны ємнє мэргэжлийн хvнээс зєвлєгєє авах хэрэгтэй. Мод, сєєгсуулгах, зvлэгжvvлэх, тохижуулах талбайг засахдаа эхлээд хvмvvсийн урсгал хєдєлгєєнд зохицуулан зам гаргана. Дараа нь талбайнхаа хотгор гvдгэрийгтэгшилж, хєрсийг гишгэн зєєллєж, гарсан шороог шигшин, ширэгжсэн шороо чулуу, євсний vндэс зэрэг бєєн хатуу зvйлийг тусад нь ялгаж зайлуулна. Мод, сєєг суулгах газраа тэмдэглэн ямар мод, сєєг суулгахаас хамаарч тvvндээ тохируулан нvхийг ухаж бэлтгэнэ. Ямар ч нvх шуудуу ухлаа гэсэн гарсан шороог нь шигшиж, чулуу хайрга шавраас нь цэвэрлэж, оронд нь хийх vржил шимт хєрс шороог хvрэлцэхvйц хэмжээгээр татаж дэргэд нь нєєцлєнє. Хэрэв мод, сєєг суулгах хєрс маань элсэрхэг, хайрган бvтэцтэй байвал нvх шуудууны ёроолд ус нэвтрvvлэхгvй байх зорилгоор шаварлаг хєрсийг модны нvхэнд 15 cм, бут, сєєгний нvх шуудуунд 5-6 см зузаантай хийх хэрэгтэй.

-Мод, сєєг тарихдаа тарьц суулгацыг хэрхэн сонгох вэ?
-Байгалиас мод шилжvvлэн суулгахаар бол ойн зах чєлєєнд байгаа 10-15 насны, 1-2 метр єндєртэй, зєв титэмтэй, салаа оройгvй, оройнх нь нахиа гэмтээгvй, ямар нэгэн євчин хортонд нэрвэгдээгvй эрvvл модыг сонгож авна. Сонгосон модондоо нар руу харсан талд нь тэмдэг тавьж, авч ирж суулгахдаа тэмдгээ баримтлах хэрэгтэй. Байгалиас сєєгийг сонгохдоо шигvv ургасан бутнаас євчин хортонд идэгдээгvй, цаашид бутлан ургах болоцоотой залуу нахиа найлзуур ихтэй бут сєєгийг сийрэгжvvлэх журмаар сонган авах ёстой.

-Би Мод vржvvлгийн газраас суулгац сонгомоор байна. Юуг нь харвал зvгээр бол?
-Улиас, хайлаас, хус зэрэг навчит модыг сонгохдоо 1.5-2 метр єндєртэй, 2-3 настай, мєчрийн салаалаг ихтэй, цэх шулуун иштэй, vндэсний систем сайтай, євчин хортонд нэрвэгдээгvй модыг авах хэрэгтэй шvv. Бут, сєєгний хувьд ч vр болон ногоон мєчрєєр vржvvлсэн, бойжуулах талбайд шилжvvлээд 2-3 жил болсон, 0.5-1 метр єндєртэй, бутлалт саитаи, залуу наилзуур ихтэй бут сєєгийг сонгоорой. Мод уржvvлгийн газрын мод сєєг нь хєнгєн, элсэрхэгхєрсєнд ургуулсан байдаг учраас техникээр ухаж авахад vндэс нь шороогvй гардагтул ухаж авсаны дараа vндсийг яаралтай нойтон элс шороогоор яаралтай булж, автомашинд ачих хэрэгтэй.

-Тээвэрлэхэд бас учир байна биз?
-Ер нь тарих модыг ихэвчлэн алсаас зєєдєг. Тэгэхдээ тvvний иш мєчрийг нь гэмтээхгvй, vндсийг нь хатаахгvй, богино хугацаанд тээвэрлэх хэрэгтэй. Мод ачихдаа машины тэвшин дээр хєндлєвч хийж, тvvнийгээ эсгий юм уу даавуугаар зєєллєнє. Машины тэвшинд 40-50 см зузаан vртэс, эсвэл 15-20 см зузаан хар шороо, малын бууц дэвсэнэ. Босоогоор нь ачихаддаивалзан ганхсанаас vндэс, мєчир их хэмжээгээр гэмтдэг учир хєндлєвчинд налуулж тавиад сайтар бэхэл. Vндсийг нь шуудайгаар ороож, баглан услах, чийглэх шаарлагатай. Мод vржvvлгийн газраас авсан мод ихэвчлэн vндсэндээ шороогvй байдаг тул нойтон элс, хар шороонд vндсийг нь далд ортол булж, замдаа усалж яваарай.

-Мод сєєгний нvхийг том, бага, янз бур л ухдаг?
-Байгалиас бол шилмvvст модыг хєрс шороотой нь ухаж авч ирэх тул ухсан нvх тань шороотой vндэс багтахаар том буюу 0.8-1 метрийн диаметртэй, 50-60 см гvн байх ёстой. Навчит модны хувьд арай бага байж болно. Ухаад гарсан шороог шигшин, элдэв хог, бух хольцоос нь салган зєєж зайлуулна! Ингээд л суулгана даа. Мєн vржил шимтэй хар шороо хийх хэрэгтэй. Бас услахад зориулсан тогоо, хонхор vлдээх ёстой.

-Мод, сєєг суулгах нь бас л нарийн ухаан шингэсэн ажил юм даа?
-Тэгэлгvй яахав. Мод, бутаа суулгахын ємнє нvх, шуудуугаа усалж, чийгшvvлнэ. Бэлтгэсэн нvхэндээ vржил шимт хєрс шороог хийж, ялимгvй хонхойлгоод, дээр нь шороотой vндэс бvхий модоо тэгшхэн тавьж, эргэн тойрон шороогоор сайтар чигжих ёстой шvv. Бут, сєєгєє уртаашаа нэг метрт 8-10 ширхэг байхаар бодож, сєєлжvvлэн єєр хооронд нь 20-25 см зайтай суулгана. Суулгасаны дараа илvv гарсан шороогоор тогоогоо доторлон, хvрзээр давтаж нягтруулах бєгєєд тогооны єндєр 10-15 см байх ёстой. Энэ нь услахад ус гадагш урсахгvй, нэг дор ахиухан ус хийх боломжтой болно гэсэн vг. Мєн гурван талаас нь нарийн бєх уяагаар бэхэлвэл сайн. Ингэхгvй бол ус шингэж, хєрс доош суух vед мод салхинд хазайх, vндэс нь ил гарах, унах нь олонтаа.

-Тэгвэл хэрхэн услах вэ?
-Нэг модонд 70-80 литр, нэг сєєгєнд 20-30 литр ус ногдохоор бодож услана. Хур бороогvй гандуу vед долоо хоногт 2-3 удаа нэг модонд 60-80 литр, сєєгєнд 20-30 литр ус ногдохоор бодож услах ёстой. Модыг єглєє, оройн сэрvvнд, зун бол єглєє есєн цагаас ємнє, орой 10 цагаас хойш харьцангуй бvлээссэн усаар, хавар, намрын сэрvvнд ердийн температуртай усаар услана.

-Тэгвэл талбайгаа зvлэгжvvлэхийн тулд яах ёстой гэж?
-Зvлэгжvvлэх талбайн хєрсийг урьдчилан бэлтгэнэ. Хvрзээр 15-30 см гvн гишгэн, чулуу, хог хаягдлыг бvрэн цэвэрлэж, талбайн хотгор гvдгэрийг шороогоор дvvргэн тэгшилнэ. Vр тарихаас нэг хоногийн ємнє хєрсийг усалж, чийглэх хэрэгтэй. Зvлэгний vрийг салхи багатай тогтуун єдєр жигд цацаж, 0.5-2 см гvн тармуураар хєнгєн самнаж єнгєн хєрстэй холино. Тарьсан vрийг 0.5-1 см зузаан элстэй хучиж, жигд соёолох хvртэл vр, элсийг салхинд хийсэх, хєрс хатахаас хамгаалахын тулд єдєр бур єглєє, оройн сэрvvнд таван см гvнд тогтмол чийгтэй байхаар бодож шvршvvрээр бороожуулан маш зєєлєн услах хэрэгтэй. Хэрэв хvчтэй усалбал тарьсан vр урсч vгvй болох буюу ил гарч хатна. Зvлэг ургаж жигдэрсний дараа ам дєрвєлжин метр талбайд 20-30 литр ус ногдохоор боДож долоо хоногт 2-4 удаа услах хэрэгтэй. Ер нь бороо орохыг угтан салхины хvч сулрах vеийг тааруулан зvлэг тарьвал сайн ургана. Зvлгэнд хэрэглэх олон наст ургамлын vрийг ам дєрвєлжин метр талбайд 30-50 граммаар бодож цацвал нягт шигvv ургана. Зvлгэнд голдуу согоовор, ерхєг, єлєнгє, голын хиаг зэрэг олон наст ургамлын урийг ашигладаг.

-Манайхан цэцэг тарихдаа орос авгай нараас дор гэж та нэг удаа хэлж байсан. Цэцгийг ер нь хэрхэн тарьж, арчлах ёстой юм бол?
-Цэцгийг нэг, хоёр ба олон наст гэж ангилдаг тухай би дээр хэлсэн. Манай орны хувьд гудамж талбайд голдуу, зуны улиралд, нэг наст цэцгээр мандал байгуулж байгаа. Цэцгийг vр ба vрсэлгээр тарих хоёр арга бий. Vрсэлгээр тарихад хоёрдугаар сарын дундаас хvлэмжид, эсвэл гэрэлтэй, дулаан байранд 10 см зузаан холимог шороон хєрсєнд vрийн том жижгээс хамаарч 0.2-1 см гvнд суулгаж vрслvvлнэ. Соёолсон vрийг гурван навчтай болмогц єєр модон хайрцагт 5x5-7x7 см-ийн зайтайгаар шилжvvлэн суулгаж услана. Ингээд цэцэглэж эхлэх буюу зургадугаар сарын эхээр мандалд гаргана. Цаг агаарын мэдээ сонсч, цочир хvйтрэлййг єнгєрvvлж байж гадаа гаргах хэрэгтэй. Vрээр тарихдаа хаврын хvйтрэлтэд тэсвэртэй, ургалтын богино хугацаатай, эрт дэлгэрдэг цэцгvvдийг сонговол зvгээр. Шуудтариалах цэцгийн vр нь цэвэр, том, эрvvл байх шаардлагатай. Шууд тарилтыг байшингийн наран талын нємєр газар, жижигхэн талбайтай цэцгийн мандлын сууринд цацах маягаар суулгаж, элсээр нимгэн хучина. Цэцгийг заавал шvршиж усалдаг.

-Ер нь айлууд хашаагаа хэрхэн тохижуулж, цэцэрлэгжvvлвэл зvгээр гэдгийг хэлэхгvй юу?
-Хашаагаа цэцэрлэгжvvлэх бол газар тань нэгэнт ємчлєгдсєн, суурьшил нь тодорхой болсон байх ёстой. 0.7 га талбайн 50 хувь нь баридга байгууламж байлаа гэхэд vлдсэн 50 хувь нь явган хvний зам, бие засах газар, бохирын цооног, тvлээ нvvрсний амбаар байх нь утгагvй. Иймээс хашаандаа улиас, улиангар, хайлаас, хар мод, гацуур зэрэг том модноос 3-5 ширхэг, бие засах газрын орчинд гурван ширхэг монос, улдсэн хэсэгт 10-аас дээш тооны жимсний мод байхаар тооцвол зvгээр.

Ц.Мєнх
Дугаар 202/2234/

May 6, 2008

Хаврын баяр 2008 (Эхний өдөр)

Жил жилийн хавар, ЯМОХ(Япон дахь Монгол Оюутны Холбоо)-оос зохион байгуулдаг "Хаврын баяр" хэмээх баяр энэ жилд 10 дахь жилээ зохион байгуулагдлаа. Жилээс жилд оролцох хүмүүс нь ихэсч, улам сонирхолтой болсоор байгаа энэ баярыг зохион байгуулсан ЯМОХ болон бусад тусалж дэмжсэн байгууллага хувь хүмүүст их баярлаж явдаг аа...
За тэгээд "Хаврын баяр 2008"-ын эхний өдөр очихдоо авсан зурагнуудаасаа сонирхуулъя.

Манай 2 баярт явах гээд хөөрчихсан явж байгаа нь














Энхманлай ирсэн байсан... Бүүвэйн дуугаа дуулсан гэсэн.














Нэрийг нь сонсож амжаагүй нэгэн үндэсний хөгжмийн хамтлаг














Монголын үндэсний хувцасны загварын үзүүлбэр















Киви хамтлагын тоглолт. Эхний өдрийн хаалт болсон.














Энэ 3 ч гэсэн Кивигээс дутахгүй бүжиглэж байна лээ шүү...

May 1, 2008

Зам зуур авсан зурагнууд


Энэ Чингисийн хөшөө сүртэй юм байна лээ... Ноднин зун намайг очиход лав ашиглалтанд ороогүй байсан... Дотор нь ороод лифтээр морины толгой хавьд нь гарч болох юм гэсэн. Тэндээсээ алсын бараа ширтээд л...











Замд тэмээ тааралдаад... Цуг зургаа авхуулаваа гэж.














Хэнтийн төвд байдаг Чингис хааны хана гэсэн. Би морьных нь цулбуурнаас нь барьчихсан байгаа..













Нээрээ Хэнтийн төвийг Өндөрхаан гэдэг юм байна лээ... хэхэхэ