Jan 18, 2007

Багын явдалаасаа

Багын явдалаасаа жаахан дурсдаг юм билүү гэж гэнэт бодогдов. (Ажлаа эхлээд хийчээд дурсамжаа бич л дээ...)
Нээрээ багын явдал гэснээс та нар хэдэн наснаасаа хойших юмыг санадаг вэ? Би бол бага ангид байх үеэ хүртэл санадаггүй ш дээ. Хүмүүс цэцэрлэгт байхад ингээд, тэгээд гээд л ярихаар би бүүр гайхаад ямар агуу багтаамжтай hard вэ гэж боддог юм. Яаж тэр үеийнхээ юмыг санаж байна аа...
Миний хамгийн хуучин дурсамж бол 3-р анги төгсөх үед. Эрдэнэтэд байсан л даа. Манай сургууль 4-р ангиас тооны ангид элсэлт авна гээд. Шалгалтаа өгчихөөд аавдаа ийм тийм бодлого ирээд, тэгсэн би ингэж бодоод л гээд ярьсан чинь аав чи буруу бодсон байна гээд. Тэгсэн ах өөдөөс нь үгүй ээ минийх зөв гээд л маргалдаж байсан санагддаг юм. Харин яг ямар бодлого дээр тэгж маргалдаж байсанаа санахгүй л дээ... хэхэхэ
Аа бас 6д байхад манай ангид нэг охин шилжиж ирээд бүтэн жил нэг ангид сурсан байгаа юм. Тэгээд би 7-р ангиасаа хотын 1-р сургууль руу шилжээд, нөгөө охин ч гэсэн хотын өөр сургууль руу шилжсэн гэсэн. Тэгээд бүүр 10-р ангид байхад манай ангийн банди (Эрдэнэтэд нэг ангид байж байгаад гэрээрээ хот руу нүүгээд, цуг 1-ийн тооны ангид орсон миний багын найз л даа) хүрч ирээд "Манай ангийн охин энд ЖА хийгээд зогсож байна." гэхийн. Хэн юм болоо гээд очсон чинь шаал танихгуй охин. Би ч тэр 2ын амыг дагуулсаар байгаад л таарсан. Тэгээд харьж ирээд зурагаа үзсэн чинь нөгөө охин чинь манай ангийнхан дунд байж байдаг байгаа... Би нээрээ бүтэн жил цуг сурчихаад ор тас мартсан байгаам даа. Бага байсан болохоор охин энэ тэр хардаггүй байсан юм байх даа!? хэхэхэ
Миний мартамхай бүүр багаас л байсан юм шиг байгаан.

Jan 3, 2007

Шүлэг

Миний блогт зочилон орж ирсэн танд шинэ оны мэнд хүргээд, шинэ ондоо санасан зүйл тань сэтгэлчилэн бүтэх болтугай гэж ерөөе!

Чамайг би үгүйлэн санахдаа
Яагаад гэж асуухгүй ээ
Чамтай уулзаад сэтгэл догдлохдоо
Яасан бэ гэж мөн шалгаахгүй ээ
Яагаад гэвэл би чамд хайртай

Анх би чамтай учираад
Азтай хүн гэж өөрийгөө үнэлсэн
Харин хайр минь бүтэхгүйг мэдээд
Хамгийн азгүй хүн болохоо мэдэрсэн

Чамд би хайртай гэдгийг
Чамаас бусдад ярьсан хэдий ч
Чамд би хэлж зүрхлэхгүй ээ
Эм нь эхэлж дуугардаггүй
Эмгэнэлт энэ хатуу орчлонг би
Үзэн ядсан хэдий ч
Үнэдээ чамтай учруулсанд нь баярладаг

1999.12.3

Надад зориулж бичсэн шүлэгнүүдийн нэг нь... Хэхэхэ тоглосон юм шүү...