coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Apr 10, 2007

Охин бид 2-ын хооронд болсон яриа

Өчигдөр орой бид 2-ын дунд ийм нэгэн яриа боллоо.
А:Миний охин ээж аав 2-той хайртай юу?
О:2-ууланд нь хайртай.
А:Алинд нь илүү хайртай вэ?
О:Ээждээ илүү хайртай.
А:Миний охиний төрсөн өдөр удахгүй ш дээ. Аав нь хүүхэлдэйд нь байшин авч өгнө ш дээ. Миний охин алинд нь илүү хайртай вэ?
О:(Удаан ч бодолгүй) Аавдаа илүү хайртай.
Э:(Инээнгээ) Өө заза...
О:(Ээж рүүгээ эргэн харан учирласан байдалтай) Аав миний охинд гэр авч өгнө гээд...

Охиноороо ингэж тоглоод өөрийгөө баясгаад инээгээд хэвтэж байхад ажлын ядаргаа энэ тэр алга болчих юм дөө. Ингэсгээд манай 2 монгол яваад, бараг 2 сар уулзахгүй байна. Тэсэх байгаа... Гэхдээ буцаж ирэхдээ 4үүлээ болоод буцаад ирнэ дээ. Хүүхэд гэдсэн дотроо хөдлөхөөр хөөрхөн юмаа. Эхнэрийнхээ гэдсэн дээр нь гараа тавиад л хэвтэж байхад, доороос нь "Хөөе битий дараад бай л даа" гэж байгаа юм шиг цохиод авна ш дээ. Нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байна лээ. Хүү л байх... Өө нээрээ хүүхдийнхээ хүйсийг харуулна, асууна гээд байсан чинь одоо үзүүлж байгаа эмч нь мэддэггүй юм байхаа. Заавал захиалга өгч, мэргэжлийн эмч ирж үздэг ёстой юм гэнэ. Би тэр өвгөнийг мэргэжлийн эмч юм байх гэж бодсон чинь мань шигээ сонирхогч байсан юм байна лээ шдээ. хэхэхэ

Apr 6, 2007

Шинэ жил эхлээд зав муутай байна шүү

Бүүр 4 сар болчихоод байхад юун шинэ жил вэ гэж зарим нь гайхаж магадгүй л дээ. Учрыг нь тайлбарлавал Японд хичээлийн шинэ жил, ажлын шинэ жил нь 4/1-нээс эхэлдэг юм. Тэгээд л энд тэндгүй сургуулийн нээлт, шинэ ажилчидаа хүлээн авах, бас нөгөө ХАНАМИ гэдэг баяраа тэмдэглээд гэх мэтчилэн уух шалтаг мундахгүй ээ. Би тэгээд энэ ХАНАМИ гэдэг баярын тухай жаахан бичье гэж бодлоо л доо.
花見(hanami) гэдэг үг нь 花(hana) цэцэг, 見る(miru) харах гэсэн 2 үгнээс бүрддэг. Цэцэг дэлгэрэхийг харангаа хавар айлчилж ирж буйг баярлан тэмдэглэдэг баяр юм. 奈良時代(nara jidai 710-794он) Нара-гын үеээс эхлэлтэй бөгөөд, энэ үед бол 梅(ume) ҮМЭ-г харж баясдаг байсан гэнэ. Харин 平安時代(heian jidai 794-1185он) Хэйан-гийн үеэс эхлэн 桜(sakura) САКУРА-г харах болсоноор, үүнээс цааш ХАНАМИ гэдэг ни САКУРА цэцэглэхийг л харах баяр болон хувирсан гэнэ. Өөрөөр хэлбэл САКУРАгаас өөр цэцэг харж баярлахийг ХАНАМИ гэж нэрлэхгүй болсон түүхтэй.

Манай компаний хэдэн залуус ч гэсэн аль 710 оноос хойш хийж ирсэн ХАНАМИгаас юу гэж хоцрохов гээд нэгнийхээ гэрийн ойролцоо хийлээ. Амралтын өдөр байсныг ч хэлэх үү, 10 цагт цугларч хийе гэж төлөвлөсөн боловч уван цуван цугларсаар 12 өнгөрөөж байж эхлэв дээ. Салхи ихтэй дээр бүрхэг өдөр байсан ч гэсэн авсан хэдэн махаа бүгдийг нь шарж идэж амжсан шүү. Манай охиноос өөр жаахан хүүхэд байгаагүй ч гэсэн манай ажлын нэг хүүхнийг урхиндаа оруулчихаад тоглож байгаа харагдсан. Би ч авсан пийвээ дуусгах үүрэг даалгавартай юм шиг л ууж гарсан. Харин ХАНАМИд зориулж хадгалж байсан ганц юмаа мартаж ирдэг л тоогүй юм болсон.

(Энэ зураг манай охин нэг шоргоолж алж, хүнлэг сэтгэлтэй агаадаа загнуулж байгаа нь)