Jan 30, 2009

Эрэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй юмаа

Өчигдөр гэртээ харьчихаад, зураг үзээд л сууж байсан юм. Манай хүү ч яахав ганцаараа энүүгээр тэрүүгээр тэнээд л... Тэгсэн нэг л чимээгүй болчихоор нь яасан юм бол гээд харсан чинь.
Гал тогооны угаалтуурын тэнд байдаг 4 давхар шургуулга байдаг юм. Доод талын 2-ыг нь онгойлгоод, хамаг юмыг нь гаргаж хаячихаад, өөрөө дотор нь ороод суучихсан байдаг юм даа. Харангуут 2 гараа өргөж энэ тэр, онгирч байгааг нь... Хэзээ 3 дахид нь гарч суудаг болох бол оо...
Нээрээ энэ хүүхдээс болж хамаг юмандаа давхар цоож хийж байгаа шд...


Бас үзэг балаар юм сараачих их дуртай. Бал, харандаа олоод авчихвал тавина аа нэг байхгүй шд. Булаагаад авахаар уйлна. Саатуулж байгаад авчихсан ч гэсэн дараа нь санаад нэхээд уйлаад байна. Юм нэхэхээрээ нээх хөөрхөн, 2 гараа урагшаагаа сунгаж байгаад л алгаа эргэлдүүлээд байдаг юм. (Хүүхдүүд еэ еэ бөөвөө гэдэг шиг)
Тэгээд тэр бал харандаагаараа зурахгүй газар байхгүй. Дээр нэг улаан пламастер олоод авчихсан байсныг нь анзаараагүй байсан чинь хамаг ханын цаас будаа... Зурагтны дэлгэцэн дээр хүртэл зурна гээч... Ёстой дайсны цэрэг.