Dec 4, 2006

Өнөөдрийн паян

Өнөөдөр нээрээ ямар бүтэлгүй өдөр вэ? Амралтын өдөр байтал ойрд ажил ихтэй болохоор ажилдаа явав. Буцахдаа дэлгүүр оръё гээд эртхэн шиг ажлаасаа гараад, Ёкохамад бууж дэлгүүр энэ тэр хэсэж хэсэж, автобусаа хүлээн байж суулаа хөөрхий. Тэгээд автобуснаасаа буугаад гэр лүүгээ өгсөж байтал гэнэт цүнхээ үгүйлдэг гэжийшд... Тэгсэн чинь дэншан дотор мартчихаж. Заа яахав япон юм чинь гайгүй дээ гэсэн шүү юм бодсон л доо. Гэртээ орж ирээд JR-ийн утасийг нь нэтээр хайж олоод утасдваа хөөрхий. Тэгсэн чинь "Таны цүнх Одавара дээр байна. Биеийн байцаалттайгаа ирж авна уу!" гэжийшд. Юун Одавара вэ, Ёкохамад авчираад өгчих л дөө гэж гуйж үзлээ. Бууж өгдөггүй шүү... Тэгээд яахав, өөрийгөө зүхээд л Ёкохамагаас талдаа бараг 1 цаг явдаг газар луу явж авлаа хөөрхий. Японд юм болохоор юм хум маань бүрэн бүтэн байна лээ яахав. Буцаж Ёкохама дээрээ ирэх гэсээр байтал 12 өнгөрчихлөө. Орой болсон юм чинь таксидчихий гэж бодоод таксинд суув даа. Жолоочид нь ингэж хөглөөд гэсэн шүү юм ярьж байтал гэрт маань ч хүрээд ирэв. Жолооч ах ч "Юм хумаа мартаваа." гээд л... Тэгээд буусан чинь ганц хайртай зиппогоо мартсан байдаг байгаа... Араас л орилж байж зогсоогоод авсан...
Өнөөдөр нөгөө харш өдөр нь байхаа... Одоо хар даралгүй л унтах юмсан... Оясүми
(Special thanks to Хүдэр.
Хүдэрийн blog дээр байгаа хөрвүүлэгчийг ашиглан, ахар богино хугацаанд бичив.)

6 comments:

  1. хэхэ. зовсон байна шдээ. цүнхээ олсондоо баярлахгүй бас их зантай. бүүр олоогүй бол яана. гэснээс зипо, чонын шагай 2 ыг хулгайлж олж авдаг гэлүү. хэхэ
    Зипогоо алга болчихсон байвал нээх битгий гайхаарай

    ReplyDelete
  2. Хэхэ. Ёстой барцадтай өдөр байсан байна. Ямар ч байсан олдсон нь яамай даа.
    そろそろ忘年会の時期なので、くれぐれもお気をつけ下さい。
    PS:Хөрвүүлэгчийг ашигласанд баярлалаа.

    ReplyDelete
  3. Зиппо алга болчихвол Хишгээгийн гэрээс очоод авхихна гэж л ойлгоход болохгүй юмгүйм шив дээ..

    ReplyDelete
  4. Zippo gej tamhinii asaaguur yumaa..

    ReplyDelete
  5. nileed unetei brand ed l dee. ene lhagvaagiin baridag ni ah ni americaas yavuulsan 140$ iinh gesen shuu.

    ReplyDelete