coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Apr 10, 2007

Охин бид 2-ын хооронд болсон яриа

Өчигдөр орой бид 2-ын дунд ийм нэгэн яриа боллоо.
А:Миний охин ээж аав 2-той хайртай юу?
О:2-ууланд нь хайртай.
А:Алинд нь илүү хайртай вэ?
О:Ээждээ илүү хайртай.
А:Миний охиний төрсөн өдөр удахгүй ш дээ. Аав нь хүүхэлдэйд нь байшин авч өгнө ш дээ. Миний охин алинд нь илүү хайртай вэ?
О:(Удаан ч бодолгүй) Аавдаа илүү хайртай.
Э:(Инээнгээ) Өө заза...
О:(Ээж рүүгээ эргэн харан учирласан байдалтай) Аав миний охинд гэр авч өгнө гээд...

Охиноороо ингэж тоглоод өөрийгөө баясгаад инээгээд хэвтэж байхад ажлын ядаргаа энэ тэр алга болчих юм дөө. Ингэсгээд манай 2 монгол яваад, бараг 2 сар уулзахгүй байна. Тэсэх байгаа... Гэхдээ буцаж ирэхдээ 4үүлээ болоод буцаад ирнэ дээ. Хүүхэд гэдсэн дотроо хөдлөхөөр хөөрхөн юмаа. Эхнэрийнхээ гэдсэн дээр нь гараа тавиад л хэвтэж байхад, доороос нь "Хөөе битий дараад бай л даа" гэж байгаа юм шиг цохиод авна ш дээ. Нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байна лээ. Хүү л байх... Өө нээрээ хүүхдийнхээ хүйсийг харуулна, асууна гээд байсан чинь одоо үзүүлж байгаа эмч нь мэддэггүй юм байхаа. Заавал захиалга өгч, мэргэжлийн эмч ирж үздэг ёстой юм гэнэ. Би тэр өвгөнийг мэргэжлийн эмч юм байх гэж бодсон чинь мань шигээ сонирхогч байсан юм байна лээ шдээ. хэхэхэ

15 comments:

  1. Aan Lhagvaa zygeer suugaagui zulgej l suuga yum bn

    ReplyDelete
  2. hoorhon yum be, heden nastai yum be ohin chin, tegvel shine huntei boloh gej buid chin bayar hurgey, ger buleesee tusdaa bhaar ih hetsuug ooroo medersen bolhoor zovlong n oilgoj bainaa gesen.

    ReplyDelete
  3. chariote: yuu zulguuleed baina daa? :p
    telmen: Bayarlalaa. Manai ohin odoo 4 hurch baigaa. Telmengees egch shuu.

    ReplyDelete
  4. Shine huntei boloh gej bgaad tom bayar hurgeye.manaih bas 7 honogiin umnu ulaan maamuutai bolson...mongoliin urs mash olon boltugai gej.....

    ReplyDelete
  5. hi. shine huntei bolj bgaad bayar hurgey. mgld ochij toroh gej bgaa yum uu. jpnd torson ni deer bsn yum shig sanagdah yum. yu gej bodoj bna.

    ReplyDelete
  6. Bayarlalaa.
    End chini turuulne geheer eej, aav hajuud baihgui, bi ajiltai geed l buun yum bolno hajuud baihgui, bi ajiltai geed l buun yum bolno gej aigaad baina. Yer ni tegeed end turuuleh zardlaaraa ch mongol yavaad irchihne geed neg sumaar 2 tuulai buudah gej baigaam... hehehe

    ReplyDelete
  7. Tiim shu. Japand turuh ih unetei bdag gesen. Yu bhav dee yu zulgesnyg chini l helsen yum. hehe

    ReplyDelete
  8. Huh, emnelegt n huuhdee gargahad hurtel mongo toldog yumuu, ter chin harin yasan sonin ed ve. End buh yum n unegui shd, unegui ch manai eruul mendiin daatgal tuldug. Tegvel ih unetei yum bol mongold deer yum baina l daa.

    ReplyDelete
  9. Daatgalaas 3000$butsaj irdeg yum bna lee.Emnelgeesee shaltgaalaad une ny 3000$-5000$-d helbelzdeg yum bna lee.3000$-iin tulburtei-d ny taarval hyanaltiin uzlegiin tulburiig tootsohgui bol unegui gsen ug bolno,tiimuu.Harin 4000$-5000$tulburtei ny taarval huviaraa 1000$-2000$-iig tulnu gesen ug.Tegeheer mongol yavaad irsenees hyamd tusah magadlal ch baina.za medemhiireed baahan mungu toostoo bichij orhiloo.

    ReplyDelete
  10. Oo neeree bas neg hoshuu nemerlehed,endees 2taldaa ongotsnii tiiz,mongoloos avsanaas 2dahin unetei tusdagiig medne biz dee,ho.tegeheer mongoloos eej,egchiinhee hen negniig ny iruuleed tusluulsan ny deer ch baij magadgui. bi ch 3 ohinoo end turuulsen bolohoor endehiin emnelegt jigteihen sujigtei.hariutslagatai,naidvartai sanagddag yumaa.mongold turj uzeegui bolohoor sain medehgui ch,suuliin ued chadvar muutainh yumuu,mungu ny arai nemuugiinh yumuu,biyeiin amraa boddogiinh yumuu, ontsloh shaltgaangui bhad emch nar hiisver ih hiideg bolson gej sonsson.mongol yavahaa ahiad neg bodood uzeerei,ho.

    ReplyDelete
  11. Telmen neeree manai angiin undur ohintoi naiz bolj taarsan uu? hehehe
    Mongoldoo tursun ch gesen ulsaas ugdug 3000$ ni irdeg yum baina lee. Teriig ni medchiheed l mongol yavahaar shiidsen hereg l dee.

    ReplyDelete
  12. humuus ih sudalj uzsen bna shuu. mgld torson ch gesen ireheer ni ter 300000-iig butsaaj ugdug yum uu. tegvel mgl yavsan ch boloh l yum. tumeegiin helsneer eej, egch nariinhaa negiig gazar uzuulengee endee torson ch boloh l yum. sain medehgui yum aa. torsnii daraa huuhdiin tetgeleg jidou teate gej avdag medeej medej bgaa biz dee.
    tumee bol 3 dahi huuhdee gargasan yum chin 10000 ien avna biz dee. baga surguuli togstol ogdog gesen. jpnd toroogui huuhed ch gesen avna.
    mongond durtai gej, baahan mongo bichchlee. sorry

    ReplyDelete
  13. Нээрээ хүүхэд гэдсэн дотроо хөдлөх их сонин шүү. Эртний юм бодогдуулчихлаа байна.
    Манай хоёр ихэр Ховдод 97 онд төрсөн юм. Ээжийнх нь гэдэс гэж, ёстой л нөгөө "тэнгэр шиг" гэдэг л байсан. Хоёр хүүгийн маань гар хөлийнх нь хуруунууд бололтой товойж хөдлөөд л. Их л сонин байдаг байж дээ.
    Сайхан дурсамжийг сэргээсэн Лхагваадаа баярлалаа.

    ReplyDelete
  14. Хэхэхэ хурдан баяжиж гэр оронтой болж тэрийг чинь үзэхиймсан.. нээрээ хүнийг тэгж дарж марж дарлаж болкүйшд. гэдсэнд шахцалдаад ядаж байхад нь ;)

    Би аймар тийм сүсэг бишрэлтэй биш л дээ. гэхдээ ер нь их идеалист, хүнийг төрсөн газрынх нь савдаг хаана ч байсан дороос нь түшиж байдаг гэж ярьдаг юм байна лээ. Би хүүхдээ Монголдоо л төрүүлнэ гэж боддог юмаа.. Бүүр өөрийнхөө төрсөн нутагт чадвал төрүүлэх юмсан гэж.. Мэдээж хүмүүс амьдарч байгаа л газраа төрүүлэх байх л даа.. За за мэдкүйм дөө... одоо лав миний хамаг дүү нар л гадаадад төрцгөөж байна хэхэхэ тэр чигээрээ гадаадад өсөж байна... юу болох юм бол доо??.. Монголын үрс Монголдоо маш олон болж, Монголоо гэсэн сэтгэлтэй болох болтугай..

    Хүүхдээсээ асуудаг шиг би нэг дүүгээсээ асууж байж билээ. Чи Монгол уу? ... бодож байснаа Япон гэж хэлж байсан удаа бий тэгээд нэлээн тайлбарлаж чи Монгол энэ тэр гэсэн ярьж байж билээ.. За гэхдээ мэдкүймдөө хүмүүс шиг өргөн хүрээтэй сэтгээд глобалчлал энэ тэр гэж айл хотлоороо өвөр түрийдээ орж, хятад монголгүй дэлхийн иргэн болчихоод, АНУ Иракуудыг бөмбөгддөггүй болохоор над шиг Монгол энэ тэр гэж тэнэгтээд ч дэмий биз, хүн ер нь хаа дуртай газраа, юу дуртайгаа хийгээд л амьдрах ёстой биз дээ... за за сүүлийн үед нэг ийм тэнэг юм бодоод байдаг болчоод байгаан хэхэхэ
    зүгээр л инээе инээе ганбаа шиг ганцаараа учиргүй инээе гэсэн хэхэхэ

    ReplyDelete
  15. lhagvaagiin erh ohind huuhdiin bayryn mend, yagaad tag bolchvoo oird? shine maamuu gartsan zavgui harailgaad baigaam boluU?

    ReplyDelete