coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Apr 30, 2008

Лхагваа лам зүүн зүгт зорьчсон тэмдэглэл

За тэгээд орчуулгын ажил дуусчихаад, хийх юмгүй гиюүрч байтал манай хүргэн Хэнтий явъя гэж ятгаад... Ах нь Хэнтийд байдаг юм. Хүрээд ирвэл дагуулж явж ан хийе гэсэн гээд... За тэгээд би ч яахав хөдөө явъя ч гэж бодож байсан болохоор хүргэнийнхэнтэйгээ, бас базынхантайгаа нэг машин суугаад л гараад давхичихлаа. Харин хаа очиж Хэнтийн Мөрөн хүртэл засмал зам нь сайхан юм байна лээ.. Өдөр гарсан болохоор харанхуй болчихсон байхад Мөрөн хүрээд, цаашаагаа хар зам руу орсон чинь манай баз замаа мэддэггүй тэр хавиар баахан төөрөв. Тэгсэн тээр ард нэг машины гэрэл гялалзаад л ирж байхаар зөв замаараа яваа юм байна гэж тайвшираад явж байсан чинь нөгөө машин чинь тэр харанхуйд нилээн хурдтай давхиад алга болдог юм... Араас нь давхиад давхиад гүйцэлгүй алдчихсан. Гэхдээ тэр машины ачаар зөв замдаа орсон болохоор баярласан шүү...
Аа бас замдаа явж байхдаа хэдэн тэмээ байхаар нь тэмээ үзээгүйм шиг урд нь очиж зураг авхуулаад... хэхэхэ...
За тэгээд юу ч гэсэн Хэнтийдээ ирчихлээ гээд хүргэнээ ахынд нь хүргэж өгчихөөд базтайгаа цуг найзынд нь очив оо... Тэгээд л юм олж ууя гэсэн чинь Хэнтийн засаг дарга нь орой 9 цагаас хойш дэлгүүр ажиллахыг хориглочихсон юм байна. Онгорхой дэлгүүр байдаггүй. Нэг хаачихсан баарнаас очиж үнэтэй пийв авсан... Өдөржингөө явчихаад орой сайхан пийв шимсээн шиг суухад ч гоё шүү... Манай баз, базын найз 2 нэг ангийн 2 хүүхэн авч суусан юм билээ. Бараг базууд л гэсэн үг. Хаа очиж сайхан гүндүүгүй залуу байна лээ. Тэгээд бид 3 чинь та 2 баз, бид 2 баз.. Тэгэхээр бид 3 чинь бас баз юм байна гээд л... хэхэхэ
Тэгээд маргааш нь хүргэнийхээ ахтай нь, хүргэнтэйгээ, бид 3 нэг машинд суугаад гарлаа даа... Зээр хайгаад л яваад байдаг... Нөгөө зээр нь байдаггүй... Уул нь дээр үед их олон байдаг байсан гэсэн. Бараг 2 цаг явлаа. Бараа нь ч байдаггүй... Тэгээд нэг айлаас очиж энүүгээр зээр харагдсан уу гэж асуусан чинь ойрд харагдаагүй гэх юм. Энэ урд уулын энгэрээр байгаа болов уу гэсэн чинь ээдээ бараг л байхгүй байх. Гэхдээ очоод үзээрэй гэх юм... Тэгсэн чинь хүргэний ах нь за тийшээ чинь явъя гээд... Би энэ хүн байхгүй гээд байгаам биш үү гэсэн чинь ер нь шууд байгаа гэж хэлдэггүйм гэнэ ээ... Тэгээд тэр урд уулыг нь давсан чинь тээр хол бөөн хонь байна... Энэ хавийн айлуудын хонь юм байх гэж бодсон чинь зээр байсан юм байна лээ... Холоос мань шиг хүн харах юм бол хонь л гэж харах юм байна лээ... Ойртоод очсон чинь бөөн зээр... Тэгээд л 2ыгоо нэг довон дээр буулгаж орхиод бусад нь машиндаа сууж тэр 2 луугаа үргээж өгөөд л... Ан бол нэг иймэрхүү болсон. Хөөж давхиж байгаад машиныхаа усыг халааж зогсоогоод, ангаа больсон доо... Уул нь замд тарвага тааралдвал гоочилчихъя гэж бодож байсан боловч ер тааралдаагүй... Нэг инээдтэй нь буцах гээд явж байснаа, ах машинаа гэнэт зогсоочихдог юм. Тэгсэн нэг тарвага хэвтэж байна гэнэ ээ... Тэгээд л нэг нь хараалж хараалж буудаад... Яг оносон гээд л бүгдээрээ гүйгээд очсон чинь адууны толгойны яс байдаг... хэхэхэ Бүгдээрээ баахан инээлдэж инээлдэж... Тэгээд л буцаж хүргэний ахынд очиж зээрний махаар хуушуур хийлгэж идэв дээ... Сайхан амттай байлаа гэж...
Тэгээд маргааш нь буцах гээд байж байсан чинь нөгөө базын найз залуу явахаас чинь өмнө боолт идүүлнээ гээд гараад явсан чинь нэг тарвага олоод ирэв ээ... Бид ч тэр дороо гарч голын эрэг дээр очоод сайхан боодог идсэн дээ... Сэтгэлээрээ сайн залуу байсан шүү...
За тэгээд буцах замдаа базаа хажуудаа суулгаж байгаад би баахан машин барьж явав... Хөдөө ямар гэрлэн дохио, уулзвар энэ тэр гэж байх биш... Бахаа ханатал барьлаа.. Хот дөхөж ирээд баздаа жолоогоо өгөөд, ингээд л миний Хэнтий явсан аялал дуусах шив дээ...

5 comments:

  1. Muu hun idsenee gej...za za toglosiin shuu.
    Sonin hun garaad irj/;

    ReplyDelete
  2. hehehe bi ch nileen muu hun l dee... :p

    ReplyDelete
  3. "Тансан ламын баруун этгээд зорчсон тэмдэглэл" гээд байдаг чинь Лхагва блогчын зүүн зүгт "боолт" гэдэг боодог идсэн тэмдэглэл бас байдаг юм байна (инээв).

    ReplyDelete
  4. Монгол ёсонд хавар ичээнээс гарч хужирт яваа тарвагыг агнахыг цээрлэж хориглодог. Хамгийн том, сэрэглэн цовоогоо хужирт яваалж ард нь олон тарвага тэсэн ядаж хүлээж суудаг.
    МОНГОЛОО ГЭЭСЭН МУЛГУЙ МУНХАГУУД... гайхуулах юмаа мөн ч олж дээ!
    :( :'(

    ReplyDelete