Jun 19, 2008

10 сартай хүүхэд жижигхэн толгойн дотроо юу боддог бол?

Өчигдөр ажилаа тараад, гэртээ хариад хүүгээрээ жаал тоглох шив дээ. Уржигдараас муухай ханиад хүрчихсэн байгаа болохоор тэр жижигт нээх ойртохгүй байгаа юм л даа. Тэгээд байхад л дагаад мөлхөөд байх юм. Эхлээд хувцасаа сольчихоод, нүүр гараа угааж байсан чинь дагаад л банны өрөөнд мөлхөөд ирэх юм. Тэгэхээр нь би хажуугаар нь гараад диван дээр очоод суучихсан чинь банны тэндээс хараад л байна. Би тогломоор санагдаад "Аавын хүү нааш ир" гээд гараа сарвайгаад дуудав. Тэгэхээр нээх хөөрхөн инээснээ, наашаа мөлхдөг гэжийш дээ. Тэгэнгүүт нь би "Худлаа тоглож л байхад чинь..." гээд царайгаа хувиргаад, гараа сарвайхаа больчихсон чинь нүүр нь үрчийгээд, хариугүй уйлах нь ээ. Дахиад л "За нааш ир" гээд гараа сарвайсан чинь уйлахаа болиод л, над руу харангаа мөлхөж ирж байна аа... Инээд хүрээд, дахиад л "Хэн чамайг авах гэсийн?" гээд л ууртай царайлсан чинь бас л нүүрээ үрчийлгээд, уйлах гээд байна. Энэ ч худлаа баашилж байна даа гэж бодоод тэр чигээрээ хараад байсан чинь уйлчихдаг байгаа... Ямар ч л гэсэн 10 сартайдаа хүүхэд хүний царай хараад уурлаж байна уу, баярлаж байна уу гэдгийг мэддэг болчихдог юм байна... хэхэхэ

3 comments: