coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Jan 30, 2009

Эрэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй юмаа

Өчигдөр гэртээ харьчихаад, зураг үзээд л сууж байсан юм. Манай хүү ч яахав ганцаараа энүүгээр тэрүүгээр тэнээд л... Тэгсэн нэг л чимээгүй болчихоор нь яасан юм бол гээд харсан чинь.
Гал тогооны угаалтуурын тэнд байдаг 4 давхар шургуулга байдаг юм. Доод талын 2-ыг нь онгойлгоод, хамаг юмыг нь гаргаж хаячихаад, өөрөө дотор нь ороод суучихсан байдаг юм даа. Харангуут 2 гараа өргөж энэ тэр, онгирч байгааг нь... Хэзээ 3 дахид нь гарч суудаг болох бол оо...
Нээрээ энэ хүүхдээс болж хамаг юмандаа давхар цоож хийж байгаа шд...


Бас үзэг балаар юм сараачих их дуртай. Бал, харандаа олоод авчихвал тавина аа нэг байхгүй шд. Булаагаад авахаар уйлна. Саатуулж байгаад авчихсан ч гэсэн дараа нь санаад нэхээд уйлаад байна. Юм нэхэхээрээ нээх хөөрхөн, 2 гараа урагшаагаа сунгаж байгаад л алгаа эргэлдүүлээд байдаг юм. (Хүүхдүүд еэ еэ бөөвөө гэдэг шиг)
Тэгээд тэр бал харандаагаараа зурахгүй газар байхгүй. Дээр нэг улаан пламастер олоод авчихсан байсныг нь анзаараагүй байсан чинь хамаг ханын цаас будаа... Зурагтны дэлгэцэн дээр хүртэл зурна гээч... Ёстой дайсны цэрэг.

7 comments:

  1. hehe huurhun yum, huuhed bolgond neg heseg ingej end tend saraachdag ue baidag yum shig baigaan, tegesgeed zugeer bolchihdog yum bilee. ingehed odoo tanai baga hed hurch baigaa bilee.

    ReplyDelete
  2. Ziak, tanai huuhed neg oi garantai ch yum uu, 2 nas duhuj baih tiim uu? Yag l mun duu gej. Arai yarij chadahgui, tegsen murtuu aimar hudulguuntei.

    ReplyDelete
  3. Chimeegui bolchihooroo l hereg bishddeg yum...
    Manai 2 baga togloj bgaad, chiv chimeegui bolchihoor ny ochood harahnee, minii uruuliin budgaar nuur, gar, hul, or, sandal, devsger baahan yuman deer zurchihsan, nil ulaan yum bolchihson, bi tsochij uhtlee aij bilee^^

    ReplyDelete
  4. болжгоно>
    яг тэгдэг байх. бал юм уу харандаа тас атгачихаад явж байгаа нь лаг харагддаг шд. булаагаад аваад үзээрэй гэсэн царайтай явж байгаа юм чинь...
    манай хүү одоо ой хагастай.
    Tsatsral>
    Одоо ярьж чадахгүй ч гэсэн үнэн үглээ шүү.. Ой ой ой гээд л яваад байдаг юм.
    tumee_33>
    Ээжийгээ муухай айлгасан байна шд. Уруулын будаг байсан нь яамай даа. Манай хүү ч гэсэн нэг удаа улаан палмаастэраар өөрийгөө баахан будчихсан байсан. Эвгүй л харагддаг юм байна лээ... хэхэ

    ReplyDelete
  5. hehe henii ch huuhed yalgaaguim daa
    manai hun l ontsgoi sahilgagui yumuu gej boddog baisiin

    ReplyDelete
  6. Gurvan huu usgusun darhan ber yavsan zaluu nasaa dursan sanalaa. Neeree ohiduudaas shal uur shuu huvguud.

    ReplyDelete
  7. Хөөрхөн юмаа. Манай охин одоо нэг ой 6 сартай. хүүхэд болгонд тийм зүйл тохиолдох юмаа тээ хэ хэ

    ReplyDelete