Apr 6, 2007

Шинэ жил эхлээд зав муутай байна шүү

Бүүр 4 сар болчихоод байхад юун шинэ жил вэ гэж зарим нь гайхаж магадгүй л дээ. Учрыг нь тайлбарлавал Японд хичээлийн шинэ жил, ажлын шинэ жил нь 4/1-нээс эхэлдэг юм. Тэгээд л энд тэндгүй сургуулийн нээлт, шинэ ажилчидаа хүлээн авах, бас нөгөө ХАНАМИ гэдэг баяраа тэмдэглээд гэх мэтчилэн уух шалтаг мундахгүй ээ. Би тэгээд энэ ХАНАМИ гэдэг баярын тухай жаахан бичье гэж бодлоо л доо.
花見(hanami) гэдэг үг нь 花(hana) цэцэг, 見る(miru) харах гэсэн 2 үгнээс бүрддэг. Цэцэг дэлгэрэхийг харангаа хавар айлчилж ирж буйг баярлан тэмдэглэдэг баяр юм. 奈良時代(nara jidai 710-794он) Нара-гын үеээс эхлэлтэй бөгөөд, энэ үед бол 梅(ume) ҮМЭ-г харж баясдаг байсан гэнэ. Харин 平安時代(heian jidai 794-1185он) Хэйан-гийн үеэс эхлэн 桜(sakura) САКУРА-г харах болсоноор, үүнээс цааш ХАНАМИ гэдэг ни САКУРА цэцэглэхийг л харах баяр болон хувирсан гэнэ. Өөрөөр хэлбэл САКУРАгаас өөр цэцэг харж баярлахийг ХАНАМИ гэж нэрлэхгүй болсон түүхтэй.

Манай компаний хэдэн залуус ч гэсэн аль 710 оноос хойш хийж ирсэн ХАНАМИгаас юу гэж хоцрохов гээд нэгнийхээ гэрийн ойролцоо хийлээ. Амралтын өдөр байсныг ч хэлэх үү, 10 цагт цугларч хийе гэж төлөвлөсөн боловч уван цуван цугларсаар 12 өнгөрөөж байж эхлэв дээ. Салхи ихтэй дээр бүрхэг өдөр байсан ч гэсэн авсан хэдэн махаа бүгдийг нь шарж идэж амжсан шүү. Манай охиноос өөр жаахан хүүхэд байгаагүй ч гэсэн манай ажлын нэг хүүхнийг урхиндаа оруулчихаад тоглож байгаа харагдсан. Би ч авсан пийвээ дуусгах үүрэг даалгавартай юм шиг л ууж гарсан. Харин ХАНАМИд зориулж хадгалж байсан ганц юмаа мартаж ирдэг л тоогүй юм болсон.

(Энэ зураг манай охин нэг шоргоолж алж, хүнлэг сэтгэлтэй агаадаа загнуулж байгаа нь)

3 comments:

  1. Хэрэгтэй мэдээлэл байна шүү, Лхагваа. Энэ тэнд цухас цухас хэрэгтэй мэдээллүүд хавчуулах замаар бичжээ. Тэр зурган дээр байгаа залууг танидаг юм шиг харагдаад байна. хэхэ

    ReplyDelete
  2. Чи ч сайн таних ёстой залуу шүү... хэхэхэ

    ReplyDelete
  3. こんにちわ。 Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

    http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

    ReplyDelete