Apr 11, 2008

За блогтоо салхи оруулъя даа

Ноднин 8 сард өмнөх ажлаасаа гараад монгол явсанаасаа хойш блогтоо бичлэг нэмсэнгүй. Бичих сонин гэвэл зөндөө л байна. Харин яагаад бичээгүй гэхээр нэгт монголд нэтэд орох боломж бага байлаа, хоёрт энд ирсэн чинь vimomn.net гэж сатаарах юмтай болчихоод... Гээд л өөрийгөө өмөөрөх зүйл байна л даа. Гэхдээ үнэндээ бол миний залхуугийнх л даа...
За тэгээд одооноос блогоо байнга сэргээж байх зорилго урдаа тавиад, бичих их сониноосоо эхлээд монголд байсан тухайгаа хуваалцая гэж бодлоо...

Ер нь бол 7 сарын сүүлээр их завгүй байлаа. Гэнэт ажлаасаа гараад монгол буцах болчихсон учир элдэв долоон ажил ихтэй байлаа. Япон дахь ажил ч яахав яаж ийж байгаад дуусаж, би ч 8/13-нд баахан ачаатай хүн Наритагийн зүг хөлсөө урсгаад л явж өгсөн. Онгоцны буудал дээр очиж бүртгүүлж, ачаагаа өгчихөөд McDolanlds орж дуртай юмаа идэж авлаа. Монгол руу ингэсгээд хөдөллөө гээд ярьсан чинь эхнэр маань надаа McDonalds-аас аваад ир гэж үү... хэхэ
За тэгээд онгоцондоо орж суугаад л ном уншаад суучихлаа. Үйлчлэгч хүүхэн хажуугаар явахаар нь л пийв авчируулж уучихаад л... За тэгээд Буянт-Ухаад буугаад ачаагаа аваад гарсан чинь охин маань тосож байна. Эхлээд намайг олж харахгүй будилсан гэж байгаа. Тэгээд л гэртээ хариад эхнэр хүү 2тойгоо уулзав. Энэ 3-ыгаа ямар ч их санасан байсан юм бэ... Манай хүү ч төрөөд яг 10 хонож байсан болохоор царай муутай улаан юм л байсан. За тэгээд шууд л хүүхдийн даавуу угаагаад л ажилдаа оров доо... 3, 4-р микрт Х-ийн байрыг хөлсөлсөн. Дажгүй тухтай, том, тэгээд таньдаг болохоор хямдхан байранд хэдэн сар жаргав шив дээ..
Монголд эхлээд хийх зүйлгүй, хүүхэд хажууд өдөр өдрөөр том болоод л зугаатай байлаа. Гэхдээ л 1 сар энэ тэр болоод ирэнгүүт, над шиг жилийн 51, 52 долоо хоног, 7 хоногийн 5 өдөр, өдрийн 8 цаг ажиллаад, 3 жил гаран болчихсон хүн чинь юм хийхгүй гэртээ суугаад байна гэхээр чинь уйддаг юм байна. Юм хийе ч гэсэн хийх юм олдохгүйм.. Ядаж л нэг найзтайгаа ганц орой сайхан пийв уугаад, биллиард тоглоё гэхээр олигтой газар олдохгүй шинжтэй юмаа... Биллиардын ширээ сайтай газар орохоор уух юм зарахгүй гэх юм. Уух юмтай газар нь биллиард байхгүйм... Ядаж байхад цуг савах гэж байгаа найз маань Америкт 10 жил болцон гэжийгаа... (Гайгүй газар мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй. Дараа очихдоо оръё.) Ядаж байхад таксины жолооч мэдэх байлгүй, тахинд суугаад асуучихъя гэсэн чинь таксины жолооч ч гэсэн мэддэггүйм даа... Тэгээд бүүр аргаа бараад нэг зочид буудалд очиж тоглолоо ш дээ. Тэр нь нэг өрөөнд, ганц л ширээтэй... Ингэж явахдаа монголд нэг сайхан GameCenter байгуулвал мөнгө их олно доо гэж бодогдов... (Даанч байгуулах мөнгө нь хаана байна?)
За тэгээд баар савнаас өөр зугаацах юм гэвэл покэр л байлаа. Нэгнийндээ цугларч байгаад покэрдоод суучихвал ч зугаатай шүү...
Тэгээд л юм хийхгүй уйдаад сууж байхаар гээд нэг хамаатны эгчдээ орчуулгын ажил байвал хэлээрэй гэчихсэн чинь дараа 7 хоногт нь ажил гараад ирдэг гэж байгаа. Тэгсэн манай Асашорюу-гийн хойноос хөөцөлдөж байгаа ФужиТВгийнхэнд орчуулга хийх болчихдог байгаа. Тэр өдөр нь 2 сурвалжлагчийг тосож авлаа. Тэр онгоцоор нь Аса маань ирсэн юм шиг байна. Тэд нар ч хөөж давхиад барьж авч чадаагүй бололтой... Сүүлд нь сураг дуулах нь ээ Аса шууд л Хужирт явчихсан гэсэн. Тэгээд нөгөөдүүл чинь намайг маргаашнаас Хужирт яв гэлээ. Эхний өдөр нь бараг шөнө 2 хүртэл ажиллаа. Ядаж байхад яг тэр өдөр нь миний төрсөн өдөр байсан. Төрсөн өдрөө ч олигтой тэмдэглэж чадаагүй, дээр нь цалин нь бага, ажлын цаг их байсан болохоор би нялх хүүхэдтэй, хөдөө гадаа явж чадахгүй гээд хийхээ болилоо гэж хэллээ. Тэгсэн маргааш өглөө нь цалинг чинь нэмье, хот дотор л ажилла гэж байна. Тэгсэн өмнөх өдөр орчуулга хийсэн япон сурвалжлагч намайг авъя гэсэн бололтой. Ер нь орчуулга хийж байгаа хүмүүс ихэнх нь оюутан охидууд л байсан болохоор би гайгүй санагдсан юм байлгүй. Дээр нь би өөрөө их яриа гэж байгаа... Надтай байхад ч цаг хурдан өнгөрнө л дөө... хэхэхэ За тэгээд ФужиТВ-гийнхэнд орчуулга хийсэн ажил бол ажил гээд байх юм нээх байхгүй. Нэг газар очоод л машин дотроо сахиад суучихна. Тэгээд л юм яриад л суугаад л байна.. Суугаад л байна... хэхэхэ Заримдаа өдөржин KhanPalaceHotel-ийн үүдэнд зүгээр сууцаар нэг өдрийг барчихна гэж байгаа...
Сүүл рүүгээ ч тэд нар Аса-гийн хойноос нээх хөөцөлдөхөө байгаад, тэр үеэр нь Хойд Солонгос, Япон 2-ийн төлөөлөгч нар монголд уулзалт хийгээд, тэрийг сурвалжилцаар байгаад таарсан даа. Тэгэхэд монголын NTV-тэй хамтарч япон луу шууд нэвтрүүлэг хийж байсан. Өдөрт 2 удаа, 3 өдөр дамжуулж байсан. Өдөр нь Их Тэнгэрээс, орой нь KhanPalaceHotel-оос... NTV-гийн дээвэр дээр нь сансрын антенаа суурилуулж байсан. Их Тэнгэрээс NTV-гийн долгионыг ашиглаад NTV руу дамжуулна. Тэрийг нь дээвэр дээрээс нь Номхон Далайн дээр байдаг хиймэл дагуул руу шууд дамжуулаад, тэндээсээ япон луу дамжуулаад байх шиг байгаа юм... За орчуулгын ажил ч нэг иймэрхүү...
Энэ ажил дуусаад Хэнтий явж ан хийсэн гэж байгаа. Тэр тухайгаа дараагийн бичлэгтээ оруулна аа. Одоо ажлаа хийе...

11 comments:

  1. яааяа, мундаг юмаа, японоор хэлээр орчуулагч хийгээл, энэ тэндээс уригдаал, орчуулга хийхэд юу анхаарах, хэлний түвшин ямар байх ёстой вэ

    ReplyDelete
  2. За даа миний хийсэн орчуулгын ажилд бол ярианы хэл мэддэг байхад л болсон доо. Зэлмэ шиг ярьдаг хүн бол элбэг дөнгөчихнө өө.

    ReplyDelete
  3. peeesh, sonin hun butsaad irjee, welcome back! vimo goor baga ergeldej blogspotoor ih ergeldej baimaar yumaa. hehe.

    ReplyDelete
  4. Taxi-n jolooch hodooniih bolood hot medehgui, gadaadad amidardag hotiinhon shine bii bolson gazar, esvel companii nereer nerlegdsen gazar medehgui ineedtei yum bilee.

    ReplyDelete
  5. саарал>
    Нээрээ л сайхан зугаацсан шүү...
    болжгоно>
    Баярлалаа. Уул нь вимо, блогспот 2-ыг 2ууланг нь амжуулаад яваад байх санаатай байна даа.
    ganga>
    Яаг үнэн шүү. Мань мэт нь үнэхээр шинэ шинэ газар мэдэхгүйм байна лээ.

    ReplyDelete
  6. цоомоо, ганболд та нар мэтийн лаг лаг япон хэлтэй хүмүүсийн хажууд шалихгүйгээ мэднэ л дээ.
    тэгэхдээ яахав урам өгсөнд баярласан шүү.

    ReplyDelete
  7. Бүүр таг болчихсон байсан чинь, гараад ирлээ. Ан хийсэн сонинг чинь хүлээж байя.

    ReplyDelete
  8. Блогоор чинь урьд нь эчнээ танилцаж байсан юм байна. Саяхан ВИМО ханами-гээр гэр бүлээрээ ирэхэд чинь сайн танилцаж амжаагүй... Хаврын баяраар нэг павилионд гарах янзтай, тэгэж байгаад тухтай танилцнаа...

    ReplyDelete
  9. Chinii blog chin ih taalagddag shuu! Yalanguya ter ohiniihoo tuhai bichdeg. Chi ch aimaar aimaar orchuulga hiideg um bna. Lab egel hun bish umaa!!

    ReplyDelete