Dec 10, 2017

Монгол руу мөнгө шилжүүлэх(SBI remit)

 Японд ажил хийдэг хүмүүс татвараа багасгахын тулд Монголд байгаа хамаатан саднаа асран хамгаалагчдаа нэмэх хэрэгтэй бөгөөд тэгэхийн тулд тухайн хүнийхээ нэр дээр тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэх хэрэгтэй тухай өмнөх пост-ндоо оруулсан билээ. Энэ удаа мөнгө хэрхэн шилжүүлэх тухай бичье гэж бодлоо...

 Миний хувьд бол урьд нь Seven bank(セブン銀行)-д бүртгүүлээд Western Union-оор шилжүүлдэг байсан. Энэ Seven bank нь хаа сайгүй байгаа seven-eleven-гээс шилжүүлчих учир амар санагддаг байсан боловч шимтгэл болон ханшин дээр их алддаг байсан. Нэгэн найзаасаа сонсоод SBI remit хэрэглэж үзсэн их зүгээр санагдлаа. Монгол руу доллараар л шилжүүлэг хийх тул эхлээд доллар-иен хоорондох ханш нь харьцангүй гайгүй байсан. Бас энэ жилийг дуустал Монгол руу шилжүүлэх шимтгэлээ 1480иен болгож багасгасан байгаа.
(Энэ шимтгэл эхлээд 2017/06/30 хүртэл байсан бөгөөд сунгагдсан байгаа. Дараа жил ч гэсэн сунгагдах байх гэж найдаж байна. https://www.remit.co.jp/MainVisitersInformation.jsf?lang=ja )

 Бүртгүүлэхдээ доорх линкнээс орж бүртгүүлнэ. https://www.remit.co.jp/MainMemberEntryInput.jsf

 Бүртгүүлээд гэрийн хаягаар шуудан ирнэ. Бичиг баримтаа үзүүлж төрсөн он сараа нэртэйгээ шалгуулаад шуудангаа авна. Дараа нь my number -аа утсаараа явуулаад ашиглаж болдог болно... Хэрэглэх заавар нь шуудангаар ирэх бөгөөд хэцүү зүйл байхгүй ээ...

 Эндээс хэдийг шилжүүлэхэд Монголд хэдэн доллар очих вэ гэдгээ тооцож болно.
https://www.remit.co.jp/MainCommissionSimulator_Result.jsf

 Жишээ өнөөдрийн байдлаар 250,000 иен шилжүүлэхэд 1480 иен шимтгэлд төлөөд нийт 251,480 иен болно. Доллар иений ханш 1円=0.008679 USD гэж бодоод Монголд 2,169.79 USD авна.

 Гэтэл Seven bank-аар шилжүүлэхэд шимтгэл нь 3000 иен учир нийт 253,000 иен болно. Доллар иений ханш 1円=0.0084574USD гэж бодогдох учир Монголд 2,114.35USD авна.
https://www.sevenbank.co.jp/soukin/jp/fx/

 Шимтгэл нь 1520иен-ээр хямд, Монголд авах доллар нь 55.44USD илүү болно. Арай эртхэн мэдсэн бол энэ жилийн бүх шилжүүлгээ SBI remit ашиглах байсан гэж харамслаа. Үүнээс илүү хямдхан шилжүүлдэг газар байгаа бол санал болгоорой...

10 comments:

  1. монголд яаж хүлээж авдаг юм бол. Мэдээлэл өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. SBI remit ni moneygram-iin uilchilgeeg uzuuldeg yum.
      Uuruur helvel mgld moneygram -tai haritsdag bankind ochood avch bolno. Avah hun ni irgenii unemleh yum uu gadaad passportoo avaad ochihod avch bolno..

      Delete
    2. Худалдаа Хѳгжлийн Банкны интернэт банктай бол шууд ѳѳрийнхѳѳ данс руу интернэт банкаараа авч болдог. MoneyGram хүлээн авах үйлдэлтэй. Заавал банкин дээр очихгүй бас их амар. Би ѳѳрѳѳ Японоос ѳѳрийнхѳѳ данс руу шилжүүлчихдэг. SBI Remit энэ блогоос мэдэж авсан. Баярлаж яваа шүү :)

      Delete
    3. Өөрийнхөө дансанд шууд авчихдаг чинь амар юм байна шд... Нэг монгол явахдаа данс нээнэ ээ.
      Гэхдээ энд бичсэн маань татварын хөнгөлөлттэй холбоотой бичсэн болохоор, заавал асран хамгаалагчдаа нэмэх гэж байгаа хүнийхээ нэрээр явуулсан байх ёстой.

      Delete
    4. Bi eejeer tdb dans neelgeed tgeed eejiin haygaar appaar orood uuriinhruugee shiljuulcihdeg. Ene bas ih amar. Ene blogoos medej avsan mash ih bayarlaj ywdag shhuu. Bas nemeed helehed sbi shimtgelgui shiljuuleh heden bank l bgaan ternd smbc heregledeg. Bas anh medehguu sbi dansandaa uur hunii smbc banknaas mungu ywuultal ordoggui ym bn le shuu. Zubhun uuriin nertei banknaas shiljuulne.

      Delete
  2. Sain baina uu? Ene argiig medsendee mash bayartai bn. TDB bank-nii uuriin dansandaa shuud shiljuulj avahad mgl tald yamar neg shimtgel tuldug yum bolu?money gram-n shimtgel ih undur gej sonsson? TDB dansandaa avahad teriig ni tuluh yotoin bolu?

    ReplyDelete
  3. Авахгүй. Шилжүүлэхдээ л төлнө. Долларын дансанд авбал зүгээр. Төгрөгийн данс бол шилжүүлэхэд банкны ханшаар хөрвүүлж орох болохоор арай алдагдалтай. ХХБ интернэт банкаар шинэ данс үүсгэж болж байсан.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete