Dec 17, 2015

(JAPAN)Аав ээжийгээ асран хамгаалагчдаа бүртгүүлэх(確定申告:親戚扶養)

За энэ удаа Японы татварын талаар бичмээр санагдлаа. Манай монгол залуус маань Японд ажиллаж амьдарангаа Монгол дахь гэрийнхэндээ мөнгө төгрөг явуулж тусалж дэмждэг л байлгүй. Японы татварын системд тийм хүмүүст зориулсан татварын хөнгөлөлт байдаг. Доорх нөхцлийг хангавал энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Японоос өөр оронд амьдардаг хамаатангаа асран хамгаалагчдаа бүртгүүлэх нөхцөл
(国外居住親族の扶養控除)
1. Ойрын хамаатан
2. Орлого нь 380,000 ейнээс бага
3. Тооцоо нэг(өөрийн чинь орлогоор амьдардаг)

Тус бүрийг тодорхой тайлбарлая.
1. Ойрын хамаатан
Японы татварын газраас гаргасан тайлбар:6親等内の血族、配偶者、3親等内の姻族
Цусан холбоотой 6 үе(дээш доош), эхнэр/нөхөр болон эхнэр/нөхрийн цусан холбоотой 3 үе.
доорхи сайтнаас харвал ямар өргөн хамрагдаж байгааг ойлгоход амар болов уу.
http://mr36.jp/cshintou26.html

Мэдээж хамаатан гэдгээ батлах баримт хэрэгтэй.
Төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл мэдээллийн газрын тодорхойлолт энэ тэр хэрэгтэй болно байх. Тухайн хүний ОВОГ НЭР, ТӨРСӨН ӨДӨР, ОРШИН СУУГАА ХАЯГ бичигдсэн баримт хэрэгтэй тул зөвхөн төрсний гэрчилгээгээр ээж аавыгаа нэмж болохгүй юм шиг санагдсан.

2. Орлого нь 380,000 ейнээс бага
Энэ бол Монголын өртөг Японыхоос бага байдаг гэдгийг мэддэг болохоор нээх хэрэггүй юм шиг санагдсан. 

3. Тооцоо нэг(өөрийн чинь орлогоор амьдардаг)
Энэ бол мөнгө тухайн хүндээ явуулж байгаа гэсэн баримт байхад болох юм билээ. Би жишээ нь Western-Union-оор мөнгө явуулаад тэрнийхээ баримтыг хавсаргая гэж бодож байгаа. Нэг зүйл нэмж хэлэхэд сар болгон явуулсан байх албагүй юм байна лээ. Миний хувьд бол энэ жилээс шилжүүлгийн баримт хэрэгтэй болсныг мэдсэнгүй, урьд нь дандаа хүнээр явуулдаг байсан гэж хэлье гэж бодож байгаа.

Бас өөр нэг арга нь кредит кардны гэр бүлийн кард ашиглаж болно. Тэрийгээ Монголд байгаа гэрийнхэндээ өгөөд, Монголд ашигласан гэсэн лист(利用明細)-ээ үзүүлэхэд хангалттай.


Тодорхой мэдээллийг энэ линкнээс хараарай. Ойлгомжтой тайлбарласан байгаа.
https://www.nta.go.jp/shiraberu/ippanjoho/pamph/pdf/kokugaifuyou_leaflet.pdf

Хувиараа хөдөлмөр эрхлэгч(個人事業主) бол өөрөө татварын мэдүүлэг(確定申告) өгөхдөө мэдүүлнэ. Компаний ажилтан бол компанидаа хэлээд, бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд болно. (Энэ жил харин оройтчихсон байж магадгүй...) 

Энэ хөнгөлөлтийг эдлэвэл ямар ашигтай вэ?
Жишээ нь 2 талын аав, ээж, нийт 4 хүн орууллаа гэж бодоход нэг хүний 380,000ейн орлогоос чинь хасаж татвар тооцно. (70-аас дээш настай бол 430,000ейн)
Орлогын татвар 10% төлдөг хүн бол 380,000*4*10%=152,000 ейний татварын хөнгөлөлт эдлэнэ гэсэн үг...

Эцэст нь хэлэхэд дээр бичсэн хөнгөлөлт бол орлогын татвартаа холбоотой ч гэсэн орлого багасаж байгаа учир дагаад эрүүл мэндийн даатгал, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гээд багасах төлбөр олон байгаа байх гэж бодож байна. За амжилт!

(Буруу зөрүү юм бичсэн байж магадгүй, хэлээд өгвөл засаад явна аа...)

1 comment:

  1. yasan heregtei zuil oruulaad bnaa, meddeggui l yavj. haanaas iim medeelel olj unshad, medeed bnaa?

    unshij sudlay baiz. jaahan mendo bj magad tee. hehe.

    ingej hunguluulsen uedee dahin bichleg oruulaarai, onegai.

    ReplyDelete