Oct 21, 2008

Ойрын үеийн сонин сайхан

Ойрд нээрээ вимо гэж юмнаас болж блогоо шинэчилж чадахгүй явж байна шүү. Ер нь би олон юманд зэрэг оролцож чаддаггүй нөхөр юм шиг байна. За энэ ч яахав.
Энэ жилийн наадмаас өмнөхөн манай ээж аав 2 ирж хүүхдүүд харж өгөөд. 3 сар байж байгаад явсан. Японд ид халуу шатаж байхад ирүүлчихсэн болохоор амьсгаа нь давхацаад хэцүүдэж байх шиг байсан. Манай гэрийн aircon ч өдөржин шөнөжин асаалттай байлаа ш дээ. Нэг ирүүлснийх ийшээ тийшээ дагуулж явмаар байдаг. Манай 2 болохоор халуунаас айгаад гардаггүй... хэхэхэ Гэхдээ ч 3 сар болсон болохоор нилээн явсан л даа. Сумогоо үзлээ, Такамисакари-гаа харж баяслаа... Элдэв долоон амьтан, шувуу, загас очиж үзлээ. Сумо гэснээс Аса, Ама 2 барилддаг өдөр үзэж таарсан. Ама даваад аав баярлаад, би уурлаад... хэхэхэ
Энд ирээд хэцүү юм юу байв даа гэж асуусан чинь 1. Халуун, 2. Тамхи татаж болохгүй нь хэцүү юм гэж байна лээ. Би уул нь гадуур явахдаа олон хүнтэй төв газар биш бол гайгүй гэж хэлээд л байхад...
Буцахдаа л бөөн асуудал болсон. Нөгөө ачаа нь болдоггүй ээ. Онгоцонд 20 кило-гоос илүү болдоггүй, 2 хүний 40, гар тээш 10 кило гээд л байхад авсан юм нь илүү гараад сандарлаа ш дээ. Яасан олон хүнд бэлэг гэж юм авдаг юм. Баахан хүний нэр хэлээд л тоолоод л, бүртгээд л... Энийг орхиж болохгүй, энийг үлдээхгүй гээд л... Би ийм их юмаар яах юм бэ гэхээр хүн орж гарна, болохгүй гээд л... Миний бодлоор бол японд ингэсэн тэгсэн гээд л яриад өгчихвөл болоо ш дээ... хэхэхэ. Тэгж тэгж юу ч гэсэн Нарита очоод үзье гэсэн чинь ачаа бага зэрэг илүү гарсныг тоох ч үгүй байна лээ.
За тэгээд юу ч гэсэн 3 сар хүүхэд харж өгөөд явсан зөндөө баярласан шүү... гэж хэлмээр байх юм... :p
Aа бас дараа ирэхдээ сэрүүхэн үед нь ирнэ шүү гэж байна лээ... Тэгнэ ээ, боломжтой үедээ авчирч л байя.

3 comments:

  1. Харьчихсан юм уу?
    Аавдаа нэг сумо үзүүлэхсэн. Яг 8-н сард ирсэн бол ч аргагүй л дээ. Хавар авчирах л хамгийн сайхан байх. Яг 3-н сард бол ээж нар сакура харж баясах байх.

    ReplyDelete
  2. Харьчихсан. Хавар л хамгийн зүгээр юм гэж бодлоо. Өвөл авчирчихаар бас хамаагүй гадуур дагуулж явахаар даараад байх юм...

    ReplyDelete
  3. Аав ээжийн хэлдэг үг бас адилхан юмаа. Өөртөө юм авахгүй л хүмүүсийн бэлэг бэлэг гээд
    монгол заншил л юм байхдаа

    ReplyDelete