coincheck

ビットコイン取引高日本一の仮想通貨取引所 coincheck bitcoin

Dec 9, 2015

(JAPAN)Нийгмийн даатгалын мөнгөнөөс суутгасан татвар(20%)-ыг буцааж авах тухай

Өмнөх нийтлэл(Нийгмийн даатгалын мөнгө буцааж авах талаар)-д бичсэнээр нийгмийн даатгалын мөнгийг буцааж авсан бол тэр мөнгөнөөс чинь суутгаж авсан 20%-ийн орлогын татварыг яаж авах талаар тайлбарлая гэж бодлоо...

Жишээ нь 3-аас дээш жил ажиллаад, сүүлийн 3 жилийн сарын дундаж орлого чинь 300,000 ейн байлаа гэж бодоход чамд ойролцоогоор 3 сарын буюу 900,000 ейн буцааж олгоно. Тэрний чинь 20% нь болох 180,000 ейнийг нь шууд орлогын татвар гээд суутгачихдаг юм.  Энэ 20%-ийн татварыг ч гэсэн буцааж авч болно. Жаахан ядаргаатай.

Авахын тулд монголд мөнгө чинь орж ирсний дараа жил нь чиний итгэмжлэгдсэн хүн өмнөөс чинь татварын мэдүүлэг(確定申告) өгөх хэрэгтэй. (Миний хувьд бол өөрөө дараа жил нь буцаад японд ирчихсэн байсан учир өөрөө татварын мэдүүлгээ өгч байсан.)

--1. Итгэмжэгдсэн хүн томилох(所得税・消費税の納税管理人の届出手続)--
Юуны өмнө итгэмжлэгдсэн хүнээ японд байх хугацаандаа оршин суугаа татварын газар мэдүүлэх хэрэгтэй.

Итгэмжлэгдсэн хүн томилох
1. Хэн хийх вэ?
Итгэмжлэх хүн өөрөө хийнэ. 

2. Хэзээ хүртэл?
Монгол буцахаасаа өмнө.

3. Яаж?
Биеэр аваачиж өгөх юм уу, шуудангаар явуулна.

4. Хаана 
Өөрийнхөө оршин сууж байгаа газрын татварын алба.
Доорх линкнээс хайна уу.
http://www.nta.go.jp/soshiki/kokuzeikyoku/kankatsukuiki/syozaiti.htm

5. Бөглөх материал
Доорх линкний материалыг бөглөнө.
http://www.nta.go.jp/tetsuzuki/shinsei/annai/shinkoku/pdf/07.pdf
(1 гэсэн дээр нь итгэмжлэх гэж байгаа хүнийхээ мэдээллийг оруулна.
4(2) дээр нь цалингийн орлого болон нийгмийн даатгал(年金脱退一時金) гэж бичсэн нь дээр байх)

Тодорхой мэдээллийг доорх сайтаас харна уу.
http://www.nta.go.jp/tetsuzuki/shinsei/annai/shinkoku/annai/07.htm


--2. Татвар буцааж авах(確定申告)--
Түр орлогын татвар гэж 20%-ийг нь шууд суутгачихдаг юм. Жишээ нь дээр дурдсан 180,000 ейнийг шууд суутгаад авчихсан байгаа. Энийг буцааж авахын тулд татварын мэдүүлэг(確定申告) хийх хэрэгтэй. Өөрөө мэдээж японд байхгүй тул, итгэмжлэгдсэн хүн өмнөөс чинь хийхгүй бол болохгүй.

1. Хэн хийх вэ?
Итгэмжлэх хүн өөрөө хийнэ. 

2. Хэзээ хүртэл?
Мөнгө монгол дахь дансанд орж ирсний дараа жилийн 2/16-3-15 хооронд.
(Өөр орлогогүй учир дараа жил нь болвол хэзээ ч хамаагүй байсан ч байж магадгүй...)

3. Хаана 
Өөрийнхөө оршин сууж байгаа газрын татварын алба. Гол нь итгэмжлэх хүн чинь амьдардаг газар биш өөрийн чинь японд байхдаа амьдарч байсан газар очих учир ойрхон амьдардаг хүн сонгосон нь хэн хэндээ амар болов уу...

Доорх линкнээс хайна уу.
http://www.nta.go.jp/soshiki/kokuzeikyoku/kankatsukuiki/syozaiti.htm

4. Хавсрах материал
Монгол руу хаягаар чинь мөнгө шилжүүлэх мэдээлэл очино. Тэрэн дээр нийт хэдэн ейн болсон болон хэдийг татварт авсныг бичсэн байгаа.(Татварт авсан нь 0ейн бол мэдээж энийг мэдүүлэх хэрэггүй..) Энэ баримт чинь заавал хэрэг болох тул япон дахь итгэмжлэгдсэн хүн рүүгээ явуулах хэрэгтэй.

5. Бөглөх материал
МаягтА гэдгийг нь бөглөх хэрэгтэй. Доорх линкнээс үзнэ үү.
http://www.nta.go.jp/tetsuzuki/shinkoku/shotoku/yoshiki01/shinkokusho/pdf/h26/01.pdf
1,3,4,5-р хуудсыг бөглөөд, 2-р хуудсан дээр нь монголоос явуулсан баримтыг наагаад л болоо...

Нэрийг нь бичихдээ тухайн хүнийхээ нэрийг бичээд итгэмжлэгдсэн тэр гэж бичдэг юм билээ.
Жишээ Болд гэдэг хүн намайг итгэмжлэгдэгч болгосон тохиолдолд доорх маягаар бичнэ.
BOLD
代理人 LKHAGVAA

Ер нь бол 2-3 сард татварын газар зөвлөгөө үзүүлдэг. Тэрэн дээр нь очоод асуучих нь илүү амар байх.

Тэгээд 1 сар орчмын дараа итгэмжлэгдсэн хүний дансанд татварт өгсөн мөнгө чинь буцаад ороод ирнэ. Мэдээж өмнөх жилд нь өөр орлого олсон байвал тэрийг нь нэмж тооцож татвар тогтоодог учир яг 100% буцаж орж ирэхгүй ч гэсэн ихэнх нь буцаж ирнэ...


Эцэст нь хэлэхэд японы нийгмийн даатгалын хууль өөрчлөгдөөд 10 жил төлсөн бол тэтгэвэр авах эрхтэй болсон байгаа. Дахиад 2,3 жил ажиллаад даатгалаа төлчихвөл 10 жил болох гээд байгаа хүмүүс Монгол буцахаа түр хойшлуулсан нь ашигтай байх. 60 хүрээд японоос тэтгэвэр авдаг болно шүү дээ... Монгол дахь тэтгэвэрээс хамаагүй илүү байна байх.

4 comments:

  1. za yamar udaj baij ergej irj bnaa.

    za tegeed bicheed baigaarai, umshaad baiy.

    am bul nemegdsend bayar hurgey.

    heden jil bolood butsaj bna ve, nuuts bish bol?

    by:saruul-uhaan

    ReplyDelete
  2. Sain uu? Byambaa.
    Yer ni bicheed baina l gej bodoj baigaa. Unshaad baigaarai.

    Butsah gej haashaa ter ve? Bi japand ajillaj amidarch baigaa heveeree. Ene mungu butsaaj avsan tuhai bol nileen deer avsan yum. Teriigee l oruulsan uhaantai.

    ReplyDelete
  3. hehe. umnuh bichlegt mgl butsahaar bolson gej unshsan, buruu oilgoson yum bolov uu.

    bi bas baidgiinhaa baruun hayand blogoo bicheed l amidarch bna.

    ene bichleg ih taalagdsan shuu.
    saruul-uhaan

    ReplyDelete
  4. Uu ter chini ali deer uyeiin bichleg. hagas jil hireetei mongol butsaad, ergeed hureed irsen yum...

    ReplyDelete