Dec 7, 2015

(JAPAN)Нийгмийн даатгалын мөнгө буцааж авах талаар

За энэ удаа Японд ажиллаж амьдарч байгаа хүмүүст хэрэг болох юм бичье гэж бодлоо. 
Энд ажиллаж байгаа хүмүүс ихэнх нь нийгмийн даатгал (厚生年金) гэж төлдөг биз. Тэрийг нь нутаг буцах үедээ авч болдог бөгөөд би өөрөө нэг удаа буцахдаа авч үзсэн юм. Тэр тухайгаа бичлээ.
(Урьд нь бичиж байсан зүйлээ ашигласан бөгөөд гэрээний ажил хийдэг хүмүүс ч гэсэн буцааж авч болдог гэж дуулсан тул засварлаад дахиж орууллаа.)

Ямар хүмүүс авах эрхтэй вэ?
1. Япон улсын иргэн биш
2. 6 сараас дээш нийгмийн даатгалд хамрагдсан байх
3. Японд оршин суудаггүй байх(Японд хаяггүй болсноосоо хойш 2 жилийн дотор нэмэмжлэх эрхтэй)
4. Даатгалын мөнгөө авх эрхтэй болоогүй байх

1. 2. бол мэдээж ойлгомжтой.
3. бол японоос гарсан, өөрөөр хэлбэл энэ мөнгийг буцааж авахын тулд монголоосоо хөөцөлдөнө гэсэн үг. Энэ анхааруулж хэлэхэд Японоос гарснаасаа хойш 2 жилийн дотор нэхэмжлэхгүй бол болохгүй шүү. 
4. бол даатгалаа 20 жил ч билүү дээ төлвөл тэтгэвэрээ авах эрхтэй болчихсон байна гэсэн үг. Тиймээс даатгалаас гарсан гэсэн мөнгө өгөхгүй... хэхэхэ

Дээрх нөхцөлийг хангаж байвал монголоосоо явуулах бичиг баримт нь үнэн амархан.
1. Пасспортын хуулга ( Зурагтай хуудас болон японоос гарсан тамгаа даруулсан хуудсаа хувилаад л болоо)
2. Банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (Заавал төв нь монголд байдаг банк байх шаардлагатай. Би ХААН банкинд валютын данс нээлгээд, англи хэл дээр тодорхойлолт хийлгэж авч байсан. 1500 төгрөг авч байлуу даа.)
Дансны хувьд зөвлөхөд ейний данс байсан ашигтай.
3. Нийгмийн даатгалын дэвтэр- 年金手帳(Энэ бол ихэвчлэн компани дээр хадгалагддаг гэж бодож байна. Ажлаасаа гарахаасаа өмнө энийгээ нэхэж авах хэрэгтэй.)
4. Application (Доорх линкэн дээр байгаа PDF файлын 13,14-р хуудсанд байгаа маягтыг бөглөнө.)

Эцэст нь 15-р хуудсанд нь байгаа хаягийг дугтуйн дээрээ наагаад явуулаад л болоо.. Онцлог нь овоо удаж ирдэг юм билээ. Би 9 сард захиа явуулаад, мөнгө дансанд орж ирсэн нь дараа жилийх нь 1 сард орж ирж байсан. Ер нь бол 3-аас дээш жил ажилласан бол царын дундаж цалинг чинь 3-аар үржүүлсэн хавьцаа мөнгө орж ирдэг юм байна лээ... Аа тийм тэр мөнгөнөөс чинь орлогын татвар гээд 20%-ийг нь авчихдаг шүү. Тэр 20%-ийг ч гэсэн буцааж авах боломжтой бөгөөд тэр тухай дараа тайлбарлая.

Дэлгэрэнгүйг нь энэ линкнээс үзээрэй.
https://www.nenkin.go.jp/service/jukyu/todoke/kyotsu/20150406.files/A.pdf

Энд бичигдээгүй болон тодруулж асуух юм байвал асуугаарай. Мэргэжлийн бус ч гэсэн чадахаараа хариулахыг бодно оо...

4 comments:

  1. Хэрэгтэй мэдээлэл байлаа, баярлалаа

    ReplyDelete
  2. пасспортын хуулга гэдэг нь монголд хэрэглэдэг цахим үнэмлэх үү? зурагтай хуудас гэж яг ямар хуудас вэ?

    ReplyDelete
    Replies
    1. hehe heden jiliin umnuh comment bna. hariu udaasand uuchlaarai.
      passportiin huulga gedeg ni gadaad passportiig helj baigaa yum. uuriinhuu zuragtai huudas bolon japanaas garahdaa daruulsan tamga darsan huudas 2 baihad bolno.

      Delete
  3. sainbainuu yavhad neg bogloh tsaas ogson teriig mongold ochood.yavulaarai gesen oor zuil hamt yavuul gej heleegui tegd odoo yahiin boloo???

    ReplyDelete